Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг тогтоох улсын үзлэг явууллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг тогтоох улсын үзлэг явууллаа

Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг тогтоох улсын үзлэг явууллаа

Монгол Улсын үндэсний стандартыг олон улсын стандартчилал, тохирлын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандарт, баримт бичгүүдэд нийцүүлэх замаар үндэсний бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадвар, хэрэглээний аюулгүй байдлыг дээшлүүлэх, экологийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах нь нэн чухал.

Тиймээс шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад стандартчиллаар дэмжлэг үзүүлэх, стандартчиллын хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд мөрдөж буй нийт стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг тогтоох үзлэгийг зохион байгуулжээ.

Улсын үзлэгийн төв комиссыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ахалж салбарын яам, агентлагууд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны академийн төлөөлөл бүхий 19 гишүүнтэйгээр  ажиллаа.

Мөн ажлын гүйцэтгэлийг шуурхай зохион байгуулахаар салбар комиссыг зохион байгуулж, тэдгээрт үндэсний стандартчиллын техникийн хорооны гишүүд, стандартын шинжээчид, яам, агентлаг, хяналтын болон салбарын эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 30 салбар комисс, 500 гаруй  мэргэжилтнүүд ажилласан юм.

Ингээд саяхан Шадар сайдаар ахлуулсан төв комисс хуралдаж улсын үзлэгийн дүнг авч хэлэлцсэн байна.

Стандартын үзлэгт Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа нийт 6217 гаруй стандарт хамрагдсан бөгөөд үүнээс стандартын төрлөөр нь авч үзвэл 1709 бүтээгдэхүүний, 2528 шинжлэх турших аргын, 670 нэр томьёоны, 1310 бусад стандарт байна. Үзлэгт хамрагдсан нийт стандартын 40,8 хувь буюу 2540 стандартын шинжлэх ухаан техникийн өнөөгийн түвшин олон улс, бүс нутаг, гадаад орны түвшинд хүрсэн гэсэн дүн гарчээ.

Үзлэгийн дүнд үндэслэн стандартын үзүүлэлт, шаардлагыг дээшлүүлэх, стандартчиллын ажлын хэтийн чиглэлийг тодорхойлох зорилгоор одоо мөрдөж буй 367 стандартыг хүчингүй болгох, 2074 стандартыг дахин хянаж шинэчлэх, 591 стандартыг шинээр боловсруулах үндэслэлийг тусгасан жагсаалт гарав. Улсын үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа Засгийн газарт танилцуулахаар төв комисс шийдвэрлэжээ.

Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж