УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын даргад нэр дэвшиж, дэмжигдсэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нартай өнөөдөр уулзсан байна. Ерөнхий сайдын өрөөнд болж буй энэ уулзалтаар ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшинэ гэдэг таамаглал баталгаажих магадлалтай.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилогдохыг дэмжсэн бөгөөд одоо чуулган хуралдаж УИХ-ын даргыг томилно. Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг томилох асуудлыг яаравчлах төлөвтэй байна.
Мөн УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж томилно гэх мэдээлэл бий. Эдгээр томилгоог хийснээр УИХ “элэг бүтэн” болох юм. Харин Нийслэлийн Засаг даргад өрсөлдөж НИТХ дээр олонхийн санал авч дэмжигдсэн С.Мөнхчулууныг батламжлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ