Нэгдүгээр сард 597 кг алт худалдан авлаа | News.MN

Нэгдүгээр сард 597 кг алт худалдан авлаа

Нэгдүгээр сард 597 кг алт худалдан авлаа

Нэгдүгээр сард 597 кг алт худалдан авлаа

Монголбанк 2019 оны 1 дүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байснаас 531 кг дутуу буюу 47%-иар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.

2019 оны 1 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109,728.25 төгрөг байлаа.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-01 202.179.27.46

odoo bur tavariig n sain nemeed ug, tegeed mongolbanknii alban yosnii manguunuud altgui suuhiig n harmaar baina kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж