Ж.Мөнхбат: МАН-ын эвийг олоход УИХ-ын дарга чухал үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: МАН-ын эвийг олоход УИХ-ын дарга чухал үүрэгтэй

Ж.Мөнхбат: МАН-ын эвийг олоход УИХ-ын дарга чухал үүрэгтэй

Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая  хуралдаж, Улсын Их Хурлын даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Г.Занданшатарыг  дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, өчигдөр УИХ-ын даргад намын дарга нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг дэвшүүлж Удирдах зөвлөл, намын бүлгээр 100 хувийн саналаар дэмжсэн билээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Занданшатар сайдыг энэ ажлыг хийчих төрийн дадлага туршлагатай гэж бодож байна. Засгийн газрын гал тогоог барьж ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа хүн. УИХ-ын дарга болох хүн хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Парламентын нэр хүндийг сайжруулах, гишүүдийн эвийг олоход УИХ-ын даргын үүрэг роль маш чухал. УИХ-ын дарга парламентын нэрийн хуудас шүү. УИХ-ын дарга муу ажиллавал 38 хүний гарын үсгээр огцруулах хуулийн заалт байгаа гэдгийг санаж ажиллаарай. Ирэх хаврын чуулганд шийдэх хамгийн чухал асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт шүү. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маш олон ажил хийсэн шүү. Энэ хүмүүсийн ажил талаар болох  вий. УИХ-ын шинэ дарга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн болсонд олзуурхаж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Би нэг л зүйлийг захья. Г.Занданшатар дарга та дээрээ ганцхан даргатай болсон. Хууль тогтоох дээд байгууллагын дарга хуульд л захирагдана. Тиймээс хуулиа дээдэлж явахыг танд хүсье. М.Энхболд дарга бол Төрийн байгуулалтын байнгын хорооны ажилд идэвхтэй оролцдог гишүүдийн нэг. Энэ парламентыг гурван жил шахуу удирдахдаа чамгүй олон хууль батлуулсан.

Эргэн сануулахад,  өчигдөр УИХ-ын даргад намын дарга нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг дэвшүүлж Удирдах зөвлөл, намын бүлгээр 100 хувийн саналаар дэмжсэн билээ.

Одоо УИХ-ын чуулган хуралдаж, хуралдааны эхэнд УИХ-ын даргыг томилох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж