Эрүүл мэндийг дэмжих инновацлаг бүтээгдэхүүн мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийг дэмжих инновацлаг бүтээгдэхүүн мэндэллээ

Монголчууд бид төв Азийн өндөрлөг хэсэгт орших эрс тэс уур амьсгалыг ажралгүй давж, эрүүл чийрэг амьдрахын тулд мах, цагаан идээгээ зохистой хэрэглэж ирсэн. Цагийн уртад сүү цагаан идээ хэрэглэх соёл төлөвшин тогтсоны дээр цагаан идээгээ боловсруулах нутаг нутгийн арга технологи, ноу-хау ч үе дамжин уламжлагджээ.

“Дэлхийд өрсөлдөнө” уриатай ТЭСО корпораци аарц боловсруулах уламжлалт, өвөрмөц аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, орчин үеийн дэвшилтэт технологиор савлан “Зөв” аарцны ундааг анх 2010 онд зах зээлд гаргасан түүхтэй. Тэд “Зөв” брэндийн нэр төрлийг нэмж инновацийн шинэ бүтээгдэхүүн болох “хатаасан аарц”-ыг 2018 оны нэгдүгээр сараас зах зээлд гаргаад байна.

Аарц нь сүүн бүтээгдэхүүн дотроо кальцийн агууламж хамгийн өндөртэй, махнаас их уураг агуулдаг, олон төрлийн амин дэмээр баялаг бүтээгдэхүүн юм. Үүнийг өвөг дээдэс маань маш сайн мэддэг байсан учраас аарцыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг хичээдэг байжээ. Харин улирлын онцлог, хадгалалтын нөхцлөөс шалтгаалж зөвхөн хүйтэн сэрүүний улиралд л хэрэглэдэг байсан бол жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй хэрэглэх боломжийг “Зөв” брэнд нээсэн. ТЭСО корпорацийн судлаачдын олон жилийн, нөр их хөдөлмөрийн дүнд аарцны ундааг ийнхүү хатаасан хэлбэрээр гаргаснаар “Зөв” брэнд одоо хаана ч, хэзээ ч аваад явахад авсаархан, хэрэглэхэд илүү хялбар болжээ.

“Зөв” хатаасан аарцыг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар ярихад хамгийн түрүүнд түүхий эдийн тухай дурдах хэрэгтэй. Милко үйлдвэрийн сүүний машинууд сааль, сүү элбэгтэй урин цагт 21 аймгаар явж, татан авалтын цэгүүдээрээ дамжуулан малчдаас үндсэн түүхий эдээ авдаг. Сүүнийхээ дээжийг ТЭСО-гийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд оруулж, чанарын шаардлага хангасан сүүг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Улмаар айраг бүлэх уламжлалт аргыг үйлдвэрийн аргаар боловсруулж үндсэн түүхий эд буюу шингэн аарц бэлэн болно. Эцэст нь шингэн аарцаа “тоосруулан хатаах” технологиор хатааж савласнаар “Зөв” аарц хэрэглэгчдийн гар дээр очдог. Австрали, Шинэ Зеланд гээд хуурай сүүний салбарт манлайлагч улс орнууд бүгд  “тоосруулан хатаах” технологиор шингэн сүүгээ хуурайшуулан, хатаадаг. Харин ТЭСО-гийн хамт олон шингэн аарцыг анх удаа энэхүү аргаар хатааж хуурай аарц үйлдвэрлэсэн нь жинхэнэ шинэ нээлт инноваци болж чадсан байна.

Хатаасан аарцны шим тэжээл шингэн аарцны ундаатай ижилхэн

“Аарцыг хатаахаар шим тэжээл нь буурах уу” хэмээх асуулт гарч ирдэг. Тэгвэл шингэн аарцыг хатаахад ердөө ус чийг нь гадагшилж, шимт бодис нь хэвээр үлддэг онцлогтой. “Зөв” хатаасан аарцыг чацаргана, аньс жимсээр баяжуулснаар бүтээгдэхүүний ашиг тус, үнэ цэнэ улам нэмэгдэж, зөвхөн цангаа тайлах ундаа бус С, А, В1, В2, Е, РР зэрэг аминдэм, уураг, кальциар баялаг хүний биед тустай бүтээгдэхүүн болсон.

29 грамм буюу Нэг уут “Зөв” хатаасан аарцанд агуулагдах уураг 3.5 гр байдаг. Хүний биед уураг дутагдсанаар эд эсийн нөхөн төлжилт алдагдах, дархлаа суларч улмаар бие бялдар оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл өдөрт нэг аяга халуун аарц уухад энэхүү эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хамгаалж чадна. Мөн бид гэртээ аарц буцалгахдаа гурил нэмж хийгээд сурчихсан. Гэтэл гурилаар өтгөлсөн аарц элгэнд муу гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулдаг. “Зөв” аарцны ундаа болон хатаасан “Зөв” аарцанд ямар нэгэн химийн нэмэлт бодис, гурил ордоггүй тул бүх насныхан өдөр тутамд хэрэглэхэд нэн тохиромжтой.

“29 грамм буюу Нэг уут “Зөв” хатаасан аарцанд агуулагдах уургийн хэмжээ 3.5 гр байдаг.”

Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг монголчууддаа цэвэр байгалийн гаралтай, яг л гэртээ чанаад уудаг шиг сайхан амттай аарцаа хүргэхэд амар болсон төдийгүй монгол аарцыг олон улсад таниулах, экспортлох боломж ч нэмэгдэж байгаа юм.

Үндэстний хувьд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн дархлаа тогтоход сэргээгдэх баялгаа хөгжүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь чухал байдаг. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ улс орны эдийн засагт өгөөжөө өгч, эдийн засгийн дархлаа тогтох талаасаа ч ТЭСО корпорацийн эрхэлж буй бизнес “цагаан мөртэй”. Та өдөрт нэг аяга халуун аарц ууж хэвшвэл ясны сийрэгжилт, уургийн дутагдал, дархлаа унах, ядарч сульдах зэрэг өвчин зовиураас ангид байж чадна.

Зөв монгол брэнд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж