Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сургалтад урьж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сургалтад урьж байна

Бизнес эрхлэгчдийг дэмжих ХААН Банкны Бизнес инкубатор төв нь бизнес эрхлэгчидтэйгээ илүү ойр байж, зөвлөгөө өгөх, бизнес эрхлэх ур чадварыг нь нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, бизнесийн шийдвэр гаргахад нь шинэ мэдээ мэдээллээр хангах, бодитоор дэмжих үйл ажиллагаа явуулдаг билээ.

Энэ удаад ХААН Банкны Бизнес инкубатор төв нь “Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сургалт”-ыг мэргэжлийн багш нарын баг бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулж байна.

Хэрэв танд бизнесээ удирдан хөтлөхөд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл шаардлагатай байгаа бол 2015 оны 04-р сарын 11-ны өдөр Төв ХААН Банкинд зохион байгуулагдах энэхүү сургалтанд урьдчилан бүртгүүлж, хамрагдаарай.

Бид танд туслахдаа баяртай байх болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж