Бор-Өндөрийн уурхай том оврын экскаватороор үйл ажиллагаагаа хүчитгэлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Бор-Өндөрийн уурхай том оврын экскаватороор үйл ажиллагаагаа хүчитгэлээ

Бор-Өндөрийн уурхай том оврын экскаватороор үйл ажиллагаагаа хүчитгэлээ

Монголросцветмет” ХХК нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхны томоохон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж билээ.

Тус компани нь өнөөдрийн байдлаар хайлуур жоншны хүдэр олборлолт, баяжуулалт; төмрийн хүдэр олборлолт, баяжуулалт; алт олборлолт, баяжуулалт; хайрга, дайрга, элс үйлдвэрлэл, геологи хайгуулын ажлын чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа явуулан, жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн баяжмалыг  боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, 2.0 сая тонн алт агуулсан элс угааж нийт 1300 гаруй хүнийг ажлын байраар тогтмол ханган ажиллаж байна.

Хэнтий аймгийн томоохон татвар төлөгч Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт явагддаг ба үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх  зорилгоор дэлхийн стандартад нийцсэн, өндөр бүтээмжийн, байгаль орчинд ээлтэй, түлшний зарцуулалт бага, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлт хийж байгаа билээ. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн номер уул уурхайн хүнд машин механизм CAT брэндийн 374F экскаваторыг ашиглаж эхэлсэнээр тус уурхайн олборлолтын өндөр бүтээл, найдвартай байдлыг хангахад дэвшил гарсан үйл явдал боллоо. 374F экскаватор нь 4 метр кубын шанагатай нэг ачилтаар 10 орчим тонны даац бүхий том оврын, хүнд бэрх нөхцөлд ажиллах чадалтай хамгийн орчин үеийн экскаватор юм.

CAT-ийн албан ёсны дилер Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-аас 2019 оны 1-р сарын 29-ний билэгт сайн өдөр тус экскаваторыг хүлээлгэн өгч, түлхүүр гардуулах ёслол болсон юм. Түлхүүр гардуулах үйл ажиллагаанд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн тус компанийг хариуцсан худалдааны төлөөлөгч Ж.Эрдэмбилэг, тус  компанийг хариуцсан сэлбэг, засвар үйлчилгээ хариуцсан худалдааны төлөөлөгч Б.Дашдорж болон “Бор-Өндөр” УБҮ-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Ш.Лхагвадорж, Ерөнхий механикч Б.Ганчулуун нар оролцлоо.

Уурхайн удирдалагууд шинэ экскаваторын бүтээмж, ашиглалт, аюулгүй байдалд сэтгэл хангалуун байсан ба бүтээмжийг нэмэгдүүлэх, зардал бууруулах боломжтой болж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Мөн Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК, Хас Лизинг хамтран манай компанид хөнгөлөлттэй нөхцөлөөр энэхүү өндөр өртөг бүхий техникийг эзэмших боломж олгосонд талархлаа илэрхийлж байлаа.  Цаашид CAT брэндийн хүнд машин механизмын үр ашгийг уурхайн үйл ажиллагаандаа бүрэн дүүрэн ашиглах зорилго чиглэл, урам зоригтой болж зочдыг үдсэн юм.

Монголросцветмет” ХХК нь цаашид үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн засаглалыг хөгжүүлсэн, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрээ бататгасан, Монгол Улсад төдийгүй Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох зорилт тавин ажиллаж байна. Та бүхний бүтээн байгуулалтын ажил үйлст өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж