УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдоос уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдоос уучлал гуйжээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдоос уучлал гуйжээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчээ тодруулсан. УИХ-ын дараагийн дарга хэн болох, хэн хэн горилж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл өчигдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар цаг гаруйн хугацаанд юу хэлэлцэв.

Удирдах зөвлөлийн хуралдааны эхэнд намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгджээ.  Хурлаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж   Ерөнхий сайдаас асуулт тодруулга авчээ. Ингэхдээ С.Зоригийн хэрэг дээр Ерөнхий сайдыг анхаарч ажиллахгүй байгааг шүүмжилж, Удирдах зөвлөлийн гишүүддээ багагүй хугацаанд “лекц” уншжээ. Харин Ерөнхий сайдын зүгээс С.Зоригийн хэргийн талаар би оролцох гэхээс илүү хуулийн байгууллага нь анхаараад явах нь зөв гэдэг байр суурийг илэрхийлжээ.

Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга асан М.Энхболдоос албан ёсоор уучлал хүсч, өөрийн итгэл үнэмшлийн төлөө өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд явж байхдаа муухай сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай, албан ёсоор танаас уучлал хүсч байна” хэмээжээ.

УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэр дэвших бодолтой байгааг хэлсэн ч Ерөнхий сайдын зүгээс дунд үеэ дэмжээд явахаа илэрхийлсэн учраас намын даргын санал болгосон хүнийг дэмжээд явна гэсэн байна. Ерөнхий сайдын зүгээс цаашид эвтэй байж, УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатарыгаа дэмжиж ажиллахыг намын нөхдөөсөө хүссэн байна.  Мөн Г.Занданшатар томилогдсоны дараа удахгүй огцруулъя гээд ороод ирэв, дэмжээд ажиллаарай гэдгийг тодотгожээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж