Ньюс хөтөч: МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • “Сэтгэлийн мянган үйлс” ТББ нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Сэтгэлийн  1000 донор-4” аяны нээлт БЗД  II эмнэлгийн хашаан дахь  ЦССҮТ / Хуучнаар сайд нарын 2 эмнэлэг/ болно.

09.00

  • Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
  • "Би хавдрын эсрэг үйлсийг дэмжигч. Би энэ үйлст нэгдсэн" уриа бүхий Хавдрын эсрэг Дэлхийн өдрийг угтсан арга хэмжээ Хавдар судлалын үндэсний төв дээр болно.

10.00

  • УИХ-ын чуулган хуралдана.

10.30

  • Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

11.00

  • Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд "Монголчуудын уламжлалт тоглоом наадгай" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30

  • “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шинэ гэрээнд хамтран ажиллах гарын үсэг зурах ёслол Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд болно.
  • Монголын Уран зургийн галерей ахмад уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлнэ.

12.00

  • МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад улс төрийн хүчнүүдийн удирдлагууд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
  • Монгол Улс Boeing 737 MAX 8 агаарын хөлгийг Боинг компаниас хүлээн авчээ. Энэхүү агаарын хөлөг 12:00 цагт Улаанбаатар хотноо газардана.
  •  Автотээврийн үндэсний төвийн хот хоорондын зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнөговь чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөс ХУД-т байрлах Лавай төвөөс үйлчлэх болсон билээ. ХУД-ын ТЭЦ-3, Эрэл компанийн уулзварын урд Лавай төвд болно.

14.00

  • Швейцарын хөгжлийн агентлаг, ХасБанк болон Монголын бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэх малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж