Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо. Өмнө нь тус шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан юм.
Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд зохион байгуулж, босго оноонд хүрээгүй сурагчдаас дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авах аж.
Сонирхуулахад, өнгөрсөн жил монгол хэл, бичгийн шалгалтыг 43846 сурагч өгсөн билээ. Харин тэднээс 18 нь 800 оноо буюу хамгийн дээд оноог авсан юм.
Холбоотой мэдээ