Сар шинийн баяртай холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 5-7-нд 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн сар шинээр иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын зах хэсгээр буюу Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо, Цагаан даваа зэрэг 20 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүлэх аж.
Мөн Засгийн газрын хуралдаанаар 2019 оны хоёрдугаар сарын 2-ныг ажлын өдөр болгосон тул тухайн өдөр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн хуваариар, харин шинийн 4 буюу хоёрдугаар сарын 8-ны үйлчилгээг амралтын өдрийн хуваариар явуулахаар болжээ.
Холбоотой мэдээ