УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар гэж хэн бэ? | News.MN

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын томилгоо

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар гэж хэн бэ?

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар гэж хэн бэ?

2016 оны  УИХ-ын сонгуулиар  МАН үнэмлэхүй ялалт буюу түүхэндээ 65 суудал авсан олонхын бүлэг  хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газраа нэг унагаж, мөн өөрсдийнхөө сонгосон УИХ-ын даргаа өөрсдөө унагаалаа. Одоогоос яг хоёр жил зургаан сарын өмнө МАН-ын Удирдах зөвлөл М.Энхболдыг УИХ-д нэр дэвшүүлэх шийдвэр гаргасны дагуу түүнийг нэр дэвшүүлж, нийт гишүүдийн 86,8 хувийн саналаар  сонгож байсан ч түүний бүрэн эрхийг нь дуусгалгүйгээр намын нөхөд нь  чөлөөлсөн юм.

Ингэснээр УИХ-ын даргын  оронд хэн очих вэ гэсэн асуудал өнгөрсөн хоёр өдөр улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байлаа. УИХ-ын даргад горилогчдод хэд хэдэн хүний нэрс дуулдаж байсан ч өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн юм. Намын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлснээр Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 дэмжлэгийг авч мөн УИХ дахь намын бүлэг нь 100 хувийн саналаар түүнийг дэмжив.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагт уг асуудлыг хэлэлцсэнээр УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар орж санал баталгаажих учиртай. Ингээд УИХ-ын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатарыг хэн болох талаар товчхон өгүүлье.

Баянхонгор аймгаас гаралтай түүнийг нутгийнхан нь Норов тайжийн гуч, сум нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Д.Гомбожавын хүү гэдгээр нь андахгүй.  Г.Занданшатар улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгууль түүний гурав дахь удаагийн ялалт нь болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэгт төдийгүй холын хамаатан гэх яриа  нутгийнхных нь  дунд бий.

Г.Занданшатар гишүүн У.Хүрэлсүхийн танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн “гал тогоог"  барьж ирсэн гол хүн нь. Ж.Эрдэнэбатын танхимыг унагаж, дээрх албан тушаалд очсон түүнийг "нөхрөөсөө урвасан" гэх нь ч бий.

Учир  нь С.Батболдын Засгийн газрын үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан учир Ж.Эрдэнэбатын эсрэг ажиллахгүй гэж улстөрийн хүрээнийхэн таамаглаж байсан ч тэрбээр хэдийнээ  одоогийн  37-ын бүлэглэлд  багтсан нь гайхшрал төрүүлсэн.  Хаа нэгтээ лекц тавихдаа Засаглалын тогтвортой байдлыг чухалчилж ярьдаг байсан учир  хэлснийхээ эсрэг  Засгаа унагах юм чинээ хэний ч ой тоонд багтаагүй.

Удам судар, боловсролын төвшингөөрөө МАН-ын 64 дотроо толгойд бичигдэх улстөрчийн нэг яах аргагүй мөн ч “Хадгаламж” банкнаас дутсан 14 тэрбум төгрөгийн хэрэгт нэр нь холбогдсон байдаг. Дээрх хэргийг үйлдсэн гэх Ц.Чимэдцэрэнг ял авахад тухайн үед "Г.Занданшатарыг сугарч үлдлээ” гэж хэвлэлүүд шүүмжилж  бичиж байв. Мөн энэ үеэр казино тоглосон гэх дуулиан  гарсан нь түүнийг дагах муу нэрийн хуудас нь болсон.

Тэрбээр 2012 онд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад АНУ-ыг зорьсон. Тэнд 2013 оны арванхоёрдугаар сараас Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллажээ. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багшилснаар эхэлж байсан. Харин 1996 оноос тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирлаар, залгуулан Зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монголбанкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ.

Мөн тус онд тэрбээр Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон очсон. Тэрбээр энэ ажлыг аваад тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан ажиллаж байв.

Г.Занданшатарын хувьд өдгөө  УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй улс төрийн болон намын ажлын туршлагаараа дээгүүр жагсана. Намын даргатайгаа  үг зөрүүгүй,  эвлэлдэн  хамтарч ажиллах шалгуурыг хангасан нь магадгүй УИХ-ын даргад нэр дэвших визийг түүнд  өгсөн байх.

Тэрбээр сүүлийн үед орд газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт тавьж төрийн мэдэлд авах тусгай ажиллагааг явуулсан.  Тухайлбал өнгөрсөн оны сүүлээр Салхитын ордод тусгай ажиллагаа явуулж,  тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, цаашид энэ төрлийн татвараа нуун дарагдуулсан компаниудтай  хатуу тэмцэхээ мэдэгдэж төр эзэнтэй гэдгээ харуулна гэх утга бүхий тайлбарыг хэдэнтээ хэвлэлд өгсөн.

Ямартай ч намын даргатайгаа ижилдэн дасч, эвлэлдэн нэгдсэн түүнийг УИХ-ыг хэрхэн удирдаж, хагарсан бүлгээ эвлүүлэх, УИХ-ын нэр хүндийг өсгөж чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.  УИХ-ын  нэр хүнд тийм  ч сайнгүй  байгаа энэ үед түүнд өндөр хариуцлага оногдож байгаа нь тодорхой.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

ШАГНАЛ:

  • 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
  • 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
  • 2009 онд “Алтангадас” одон
  • 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тэнэгүүд Засгийн эрхэнд гарлаа 2019-02-01 66.181.183.231

Улс орноо хөмрөхнө дээ

Avatar

хүүхэд 2019-02-01 66.181.181.82

худалч хуурмаг ах байна

Avatar

зочин 2019-02-01 202.179.26.24

Усанд ороод сахлаа аваад ирэх байлгүй дээ.

Avatar

zochin 2019-02-01 73.109.63.54

Hairtai shuu Zandanshataraa :)) Neg uulzah yumsan

Avatar

Зочин 2019-02-01 103.26.193.29

14 тэрбумынхан дээшээ дээшээ

Avatar

Иргэн 2019-02-01 203.217.139.225

Хүрэлсүхийн хүүхэлдэй болоод явав ааь Өөрийн толгойтой байсан эсэхээр чинь түүх үнэлнэ.

Avatar

Sain sanaat 2019-02-01 103.26.192.42

Odold orsnoos khoish yavdal ni khyrtel oorchlogdood end tend gishgedeg bolson bna lee! Eerch muuraad gatsna…. Iim khyneer Tom darga tavij bolj bgaam bol uu?

Avatar

САХЛАА ХУСААЧ 2019-02-01 202.21.124.133

ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ ШИГ САХЛАА УРГУУЛЧИХААД ЭНЭ Ч ДЭЭ

Avatar

Наад сахал махлаа ав, зүгээр. чингис хаан юм уу хайшаа юмбэ. 2019-02-01 150.69.34.101

Боловсрол өндөртэй хүн, наад зах нь усанд ордог, сахлаа авдаг байлтай

Avatar

Зочин 2019-02-01 103.26.193.29

нөгөө мэдрэл Зандан чинь Хурц Жунай хоёрын хамгийн дотно найзыг дэмжинэ гэнээ

Avatar

Зочин 2019-02-01 122.201.24.130

Ер нь энэ нөхөр төрийн бодогыг буруу зүг чигт явуулж байсан байдаг. 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль санаачлан батлуулсны "ачаар" Монголын эдийн засаг зогсонги байдалд ороод гарч чадахгүй байна!!! Ашигт малтмалын ордуудыг төрийн мэдэлд авах гэдэг популист ажиллагаа явуулж, улсын эдийн засгийг бас л хорлон сүйтгэж эхллээ!!! Том дарга болохоор гай нь улам л илүү их болох байх даа??!!

Avatar

зочин 2019-02-01 59.153.113.231

Гахайн тоорой Чимэдцэрэнгийн хамсаатан 14 тэрбумаар мөрийтэй тоглоод дуусгасан одоо улс орныг хадрах үлдсэн үү?

Avatar

Иргэн 2019-02-01 66.181.178.51

Төрийн өндөрлөгт очих гэж байгаа бол эхлээд сахлаа аваад биеэ засчих.

Avatar

zochin 2019-02-01 103.87.255.42

sahlaa avchihsan bnle odoo taivshir sahal ni der hurtel uurlaad YMR BUHIMDALTAIM BE ENCHODO

Avatar

Лопа 2019-02-01 122.201.21.67

Энэ дарга болонгуутаа зангаа хувиргана даа эрх мэдэл бол хамгийн хучтэй хар тамхи негее дарга болгосон хурэлсух жэнко хоёроо мурьж балранаа ккккк

Avatar

Зочин 2019-02-01 43.228.131.206

Новшийн зантай, жудаггүй гар гэсээн, нэг л өдөр ТОПОРынхоо араас нь хутга шааж мэдэх явуургүй нөхөр гэсээн

Avatar

onigoonii Zasgiin gazar 2019-02-01 43.243.161.23

onigoo onigooo kkk. ene zasgiig hurdan ogtsruulchih hun bnuuu

Avatar

Зочин 2019-02-01 66.181.182.192

За за сахал үс нь ч яамай тусгаар тогтнолд аюулгүй ардын амьдралд тустай шудрага хууль тогтоомж л гаргаж чадаж байвал болоо

Avatar

Зочин 2019-02-01 182.160.1.251

ene ch tiim chadwartai hun bish baihaadaa

Avatar

Зочин 2019-02-01 66.181.182.192

Хээрээр гэр хэцээр дэр хийж адуу тууж давхиад хаа хүрээд ирээ вэ сахал үсэндээ баригдчиж

Avatar

zochin 2019-02-01 192.82.64.217

sahlaaa aw l ddaaa

Avatar

Сахал 2019-02-01 202.21.116.2

сахалаа хусчвал зүгээр байна

Avatar

zochin 2019-02-01 192.82.64.217

sahalaa awchc chadahguim baij yuun ulsiin ih hurliin darga tebegteere s** min

Avatar

иргэн 2019-02-01 202.179.25.109

Гажигтай ч Гажиггүй ч хааштаа өнгөрсөөн МАН ямар Хүнээр УИХ-ын Даргаар тавьсан нь нээг их удахгүй мэдэгдэх байлгүй дээ Эрүүл саруул Хүнээр дарга болгохоор МАНАН энэ тэр гэж Бүлгэм үүсгээд Буруу замаар Будаа тээгээд явчих юм байна шүү дээ Тархи толгойндоо Гэмтэлтэй юм бол элдэв юм Сэтгээд илүү хараад байх нь гайгүй болов уу

Avatar

Зочин 2019-02-01 66.181.160.76

Гадаад хэргийн сайдаар 3 жил ажиллахдаа л өөрийгөө онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд цолоор шагнасан тэнэг бн

Avatar

Зочин 2019-02-01 202.179.25.173

Аахахаха гах гах гах жонхуугийн засаг тор гэж нэг ийм

Avatar

Зочин 2019-02-01 202.21.106.131

Нөгөө хоёр нялх Сэнгүүний хажууд гайгүй ажлын туршлагатай,их хурлын даргын шалгуурт болох л хүн юм шиг байна.Толгой нь яаж ажиллах юм. Ажиллаж байгаа байдлыг нь харахад бусдын нөлөөнд автах,бусдын гар хөл болох магадлалтай л юм.Нэг хэсэг зөвлөлдөх ардчилал ярьж Элбэгдоржийг баахан магтаж хошгоруулсан.

Avatar

Хонгор нутгын хүн 2019-02-01 103.212.117.35

Мэдлэг боловсролын хувьд ч болох байх. Гагцхүү төрийн хүний цангараг тууштай чанар хэрэгтэйдээ. Сүүлийн үед нөхөрөө танихаа байсан ер нь хүн танихдаа жаахан муу гэж хэлэлцдэг. хүн чанар чухал шүү. ямарч үед урваж шарвадаггүй нөхөртөө болон төрд үнэнч хүн хэрэгтэй. Шударга чанар хэрэгтэй. Намын даргаа дагаад далдагнаад байлгүй төрийн хүн шиг л байж үзээсэй. Ер нь тэгээд аав шигээ л байж үзээсэй.

Avatar

ШУДАРГА, ИРГЭНИЙ ЗОРИГТОЙ 2019-02-01 66.181.183.162

ДЭЭР НЬ ХҮН ЧАНАРТАЙ, ШУНАЛГҮЙ БАЙЖ ЖИНХЭНЭ ТӨРИЙН ХҮН БОЛНО. ИЙМ ЗАН ЧАНАРГҮЙ БОЛ МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГӨХГҮЙ. Нутгийн хүн нь хүн чанаргүй, тууштай биш, шударга биш гэж хэлж байгаа нь харамсалтай. АЛИВААД ШУДАРГА, ХҮНЛЭГ БАЙГААРАЙ.

Avatar

БИ МОНГОЛ ХҮН 2019-02-01 202.21.100.210

ЭНЭ НӨХӨРИЙН СЭТГЭЛ МЭДРЭЛД ГАЖИГ, СААЖИЛТ БАЙДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ ШҮҮ

Avatar

иргэн 2019-02-01 203.217.139.225

шударга л ажиллаж үзээрэй

Avatar

Зочин 2019-02-01 195.228.45.176

Гахай жил гарах нь ээ. Сайхан гахайн хоншоортой бас сахалтай спийкертэй болох нь ккк

Avatar

ХУУЛЬЧ 2019-02-01 202.9.42.140

ЗАНДАНШАТАР НӨГӨӨ ХОЁР СЭНГҮҮНИЙХЭЭ ДЭРГЭД,,, ТӨР БАРИЛЦАЖ,,,ЗАСАГТ АЖИЛЛАЖ ,,,ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН БУЯНД БАНКНЫ ЗАХИРАЛ БОЛЖ ҮЗСЭН БОЛОХООР ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ,ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ / ерөнхийлөгч,ерөнхий сайд / -ТАЙ ЗАРЧИМ ЯРЬЖ ,,,СОНГОГЧДЫН ЭРХ,,,, МОНГОЛ ТӨРИЙН ЭРХ АШГИЙГ,,ХАМГААЛАХ УХААРЛААР АЖИЛЛАВАЛ БОЛОХГҮЙ ГЭХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ Л ДЭЭ,,,ТҮҮНИЙ ИТГЭЛ,ҮНЭМШИЛД НАЙДАХ ҮЛДЛЭЭ ???

Avatar

Монгол улсын иргэн 2019-02-01 202.170.80.25

ДЭМЖИЖ БАЙНАА ЯМАР Ч БАЙСАН МАНАНГИЙН ЭСРЭГ БАЙСАН ХҮН БОЛЖ, ШУДАРГА БУСУУДТАЙ БҮҮ ЭВЛЭРЭЭРЭЙ

Avatar

зочин 2019-02-01 66.181.168.199

Тулгаа ахыгаа дууриагаад сахал тавьсан юм байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-02-01 202.131.245.226

uzliin tsaraitan bee sahal mahal ni odoo yu ve goy bna gej boddin bhda

Avatar

зочин 2019-02-01 66.181.181.82

урваач шарваач урвагч дүлзэн хүнд итгэхэд хэцүү дээ автын осолд ороод толгойдоо юмтай нь хааяа ярьж байгаа үгнээсээ мэдэгддэг бас гацаад байдаг ийм хүн УИХ-ын дарга болчоод баталсан хуулийг батлаагүй гээд батлаагүй хуулиа баталсан гээд загнаад дайраад байвал яахав нутгийн ах ерөнхийлэгчөө захы нь мушгигч намын дарга ерөнхий сайдаа эрүүл бус мэдрэлийн эмгэгтэй гэж сэтгэцийн эмч онош тавьсан гэсэн

Avatar

зочин 2019-02-01 103.229.121.145

Энэ сайт яасан муухай сайт вэ Жирийн хумуус уншсан ч нэг талд уйлчлээд байнаа нь харагдах юм. Бичигч этгээд сэтгэлээ эмчил

Avatar

Зочин 2019-02-01 103.111.68.3

МАНАЙ ЭЗЭН МАНАН-ынхаа УУЧЛААРАЙ,,

Avatar

Зочин 2019-02-01 182.160.1.251

Garsan hunee haraach oligtoi hun MAN d duuschihsan bololtoidog

Avatar

Үзээрийн сахалаа аваад өгөөч 2019-02-01 59.153.114.182

Монгол Улсын үзэмж.

Avatar

Зочин 2019-02-01 202.170.68.38

сахалаа ав

Avatar

Монгол хүн 2019-02-01 202.21.100.210

Энэ хүн АНУ-д автын осол ороод нилээн хүнд гэмтэж тархи толгойдоо асуудалтай болсон нь Америкаас ирээд ТВ-ээр ярилцлага өгч байхдаа мэдрэгдсэн шүү. Өмнө нь их цоглог үг хурц хүн байсан. Ээрч муураад байсан. Нэвтрүүлэгч хийж чадах болов уу.

Avatar

Зочин 2019-02-01 64.119.17.237

Тархи нь жонхуурсан урвагч гахай казино тоглодог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж