МАН-ын бүлэг: Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжив

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

LiveМАН-ын бүлэг: Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжив

МАН-ын бүлэг: Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжив
20 : 33
2019-1-31

МАН-ын бүлэг: Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжив

МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Ингээд бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргад Удирдах зөвлөлөөс дэмжиж, нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив. 

Бүлгийн хуралдаанд 46 гишүүн оролцжээ.

Бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлж улмаар бүлгийн хуралд танилцуулсан. Тус саналыг бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Маргааш өглөө 09.00 mцагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ” гэсэн юм.
Бүлгийн уур амьсгал ямар байсан талаар тодруулахад “Бүлгийн гишүүд цаашид эв нэгдлээ хангаж ажиллая гэдэг саналаа ч хэлж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулах  тухай асуудал хурлаар давамгай яригдсан” гэв.
Түүнчлэн Г.Занданшатар гишүүнд хандан бүлгийн гишүүдийн зүгээс шударга ёсыг тогтоох, хариуцлагыг тогтолцоог бий болгох, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох  чиглэлд УИХ онцгой анхаарах шаардлагатай байгааг сануулжээ.
 

19 : 47
2019-1-31

Бүлгээс УИХ-ын даргын суудалд өөр нэр дэвшигч дэвшсэнгүй

МАН-ын бүлгийн хурлын уур амьсгал тайван байна. Бүлгээс УИХ-ын даргын суудалд өөр нэр дэвшигч дэвшсэнгүй. Хурлын үеэр хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэрэг болон Эрдэнэтийн асуудалд анхаарч ажиллахыг Г.Занданшатар даргад захилаа

 

 

19 : 02
2019-1-31

МАН-ын бүлгийн хурал эхэллээ

МАН-ын бүлгийн хуралдаан 68.8 хувийн ирцтэй эхэллээ. Бүлгийн хуралдаанаар Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэх юм. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг санал болгосон.  Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан хуулийн дагуу УИХ-ын олонхийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлж оронд нь Г.Занданшатарыг томилуулахаар Ерөнхий сайдын оруулсан саналыг Удирдах зөвлөл 100 хувь дэмжсэн билээ. МАН-ын бүлгийн хуралд шийдвэрээ танилцуулахаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.

Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн гишүүд босч, Уул уурхайн сайд асан Ц.Дашдоржийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж