Шинээр бүтээсэн дөрвөн валент бүхий ханиадны эсрэг вакциныг албан ёсоор бүртгэх авах ажил ирэх найм юм уу есдүгээр сард оруулна хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдээллээ.
“Ханиадны эсрэг вакцин бүтээх чиглэлд бид ихээхэн ахиц гаргаж чадлаа. Шинэ вакциныг ирэх намар албан ёсоор бүртгэж авах төлөвлөгөөтэй байна. Бас ирэх 2020 онд дахин нэг вакцин гаргаж авна” хэмээн сайд Засгийн газрын хуралдааны үеэр хэлжээ.
Шинэ вакцин нь А(H1N1)09, A(H3N2), мөн В вирусын хоёр төрлийн эсрэг дархлаа тогтоох юм.
Эрүүл мэндийн дэд сайд Сергей Краевойгийн хэлснээр хэрвээ бүх зүйл төлөвлөсний дагуу явж чадвал шинэ төрлийн вакцин руу 2022 он гэхэд шилжих боломжтой ажээ. Вакциныг нэн чухал шаардлагатай эмийн жагсаалтад оруулах ажил хурдацтай явах эсэх нь вакцин үйлдвэрлэгч болон үнийг хэрхэн тогтоохоос хамаарах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ