Оросын ахмадууд Wi-Fi сүлжээг өргөн хэрэглэдэг болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Оросын ахмадууд Wi-Fi сүлжээг өргөн хэрэглэдэг болжээ

Оросын ахмадууд Wi-Fi сүлжээг өргөн хэрэглэдэг болжээ

Интернэтийн хэрэглээг судалдаг Incarnet компанийн мэдээгээр Wi-Fi сүлжээ ашигладаг өндөр настнуудын хувь өнгөрсөн жил Орост 15 хувиар нэмэгджээ. Нийт дүнгээрээ Орост Wi-Fi сүлжээ ашиглагчдын тоо дөрвөн хувиар нэмэгдэж 40,7 сая болжээ.

“Орост нийтийн үнэгүй интернэт сүлжээтэй газруудын тоо огцом нэмэгдэж байна. Ялангуяа 16-29 насны оросуудын дунд интернэт хэрэглэх явдал эрс нэмэгдлээ. Залуучууд гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжийг хэрэглэж байна” хэмээн Incarnet компанийн тайланд дурдсан байна.

Өнгөрсөн 2018 онд Wi-Fi сүлжээгээр хангагдсан 2000 орчим шинэ цэгийг бий болгосон байна. Эдгээр нь ихэвчлэн олон нийтэд зориулсан амрах хэсэг, кофе шопууд, цэцэрлэгт хүрээлэн, мөн нийтийн тээвэрт утасгүй интернэтийг сүлжээ оруулжээ. Утасгүй сүлжээний нийт урсгал нь ойролцоогоор 20 терабайт болсон байна. Нэг өдөрт дунджаар таван сая орос иргэн интернэт сүлжээнд холбогдож байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж