Флотыг дэмжих Бүх Оросын хөдөлгөөн Антарктид тив рүү далбаат онгцоор аялах санал гаргаж байгаа ажээ. Энэ 2020 онд Антарктид тивийг нээсний 200 жилийн ой тохиож байгаа юм. Энэ аялал нь тус тивийг нээсэн Беллинсгаузен-Лазарев нарын экспедицийн маршрутаар аялна хэмээн Флотыг дэмжих Бүх Оросын хөдөлгөөний тэргүүн, тэнгисийн Нэгдүгээр зэргийн ахмад Михаил Ненашев РИА Новости агентлагт Пүрэв гаригт /2019.01.31/ мэдээллээ.
Фаддей Беллинсгаузен, Михаила Лазарев нарын хамтарсан экспедиц Антарктид тивийг 1820 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр нээсэн юм. Энэ өдөрт зориулсан арга хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Москва хотноо зохион байгуулжээ. Далай судлалын хүрээлэнд болсон уг арга хэмжээнд эрдэмтэд, далай судлаачид, загас агнуурынхан, хөлөг онгоц үйлдвэрлэгчид, сэтгүүлчид гээд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцсон байна.
Флотыг дэмжих Бүх Оросын хөдөлгөөн Антарктидын аяллаас гадна Санк Петербург хотноо уг тивийг нээсэн Оросын экспедицэд зориулсан хөшөө босгохыг энэ арга хэмжээний үеэр санал болгожээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ