"Аавтайгаа 14 настайдаа анх уулзаж байсан" | News.MN

"Аавтайгаа 14 настайдаа анх уулзаж байсан"

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

"Аавтайгаа 14 настайдаа анх уулзаж байсан"

"Аавтайгаа 14 настайдаа анх уулзаж байсан"

Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.01.31/ ес дэх өдрөө үргэлжиллээ. Дараагийн шүүх хурал тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилжээ. Өнөөдрийн шүүх хурал дээр Ш.Алтантуяагийн аллагын захиалагч гэгдээд байгаа Багиндагийн өмгөөлөгч  давж заалдагчаар оролцож буй талийгаач бүсгүйн том хүү Б.Баярхүүгээс /Б.Мөнгөншагай/эцгийнх нь талаар асуусан байна.

Холбоотой мэдээ

Малайз дахь шүүх хурал: С.Шаарийбуу мэдүүлэг өгнө

Малайз дахь шүүх хурал: С.Шаарийбуу мэдүүлэг өгнө

Талийгаачийг харамсалтайгаар амиа алдсанаас нэг жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сард Ш.Алтантуяагийн том хүүгийнх нь эцэг “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Баяржаргал хүүгээ өөр дээрээ авахыг хүссэн гэсэн утгатай нийтлэл гарч байсан байна. Багиндагийн өмгөөлөгч энэ бүхэн үнэн эсэхийг Б.Баярхүүгээс асуухад:

“Үүнтэй санал нийлэхгүй байна. Би 2011 онд буюу 14 настайдаа анх аавтайгаа уулзаж байсан. Тэрнээс өмнө ганц ч удаа түүнийг харж байгаагүй. Тухайн үед бид эр хүний ёсоор шударга ярилцсан.Тэр өөр эмэгтэйтэй гэрлэсэн, тэд бас хүүхэдтэй, тиймээс намайг өөр дээрээ авах боломжгүй гэж тодорхой хэлсэн. Бас өмнө нь анхаарал халамж тавьж байгаагүйдээ надаас уучлалт гуйсан.  Түүнтэй уулзахаас өмнө аавтай гэдгээ мэддэг байсан, хааяа баярын үеэр тоглоом,  амттан гэх мэт зүйлс явуулдаг байсан ч би эцгийн хайрыг мэдэрч байгаагүй ээ” хэмээн хариулсан байна.

Ээж нь Малайзад зэрлэгээр хөнөөгдсөний дараа түүний гэр бүлийнхэнд ялангуяа том хүүд нь маш их дарамт, гадуурхал мэдрэгдэх болсон учир том хүү Баяржаргалын Алтаншагай нь 2011 онд Баяржаргалын Баярхүү болж нэрээ сольсон байна. Түүний Баярхүү хэмээх нэрний “Баяр” нь аавынх нь нэртэй холбоотой эсэх талаар асуухад:

“Баяр гэдэг үг миний эцгийн нэртэй огт хамаагүй. Энэ бол монголчуудын дунд түгээмэл байдаг “баяр хөөр”-ийг бэлгэдсэн нэр” гэж хариулжээ.

Эх сурвалж: Malaymail

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж