М.Нандинцэцэг дэлхийн чансааны гуравт бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

 М.Нандинцэцэг дэлхийн чансааны гуравт бичигдлээ

 М.Нандинцэцэг дэлхийн чансааны гуравт бичигдлээ

Олон улсын боксын холбоо буюу AIBA-аас эмэгтэй тамирчдын чансааг гаргажээ. 2019 оны шинэчлэгдсэн чансаанд Монголын дөрвөн тамирчин багтсаны дунд М.Нандинцэцэг 54 кг-д гуравдугаар байрт бичигдлээ. Тэрбээр 2018 онд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын боксын эмэгтэй тамирчдаас дэлхийн анхны медальтан болсон юм. Тэгвэл энэхүү амжилтаараа М.Нандинцэцэг дэлхийн чансааны гуравт бичигдэж, мөн л нэгэн онцгой амжилтыг эзэн болж байна. Түүний жинд Тайваны Лин Тинг 1743 оноогоор тэргүүлсэн бол Беларусын С.Петрова 1300 оноогоор удаалж, М.Нандинцэцэг 875 оноогоор гуравдугаар байрт бичигдлээ.

Үндэсний шигшээ багийн тамирчин, “Хангарьд” спорт хороо, “Зевс” клубийн боксчин М.Нандинцэцэг “Бөртэ чоно 2018” шагналын шилдгийн шилдэг болсон юм.

2019 оны дэлхийн шинэчлэгдсэн чансаанд 51 кг-д О.Жаргалан /”Монгол эрч”/ 14, 75 кг-д М.Мягмаржаргал /”Ширэн бээлий” клуб/ 25, 69 кг-д Э.Эрдэнэтуяа /”Хилчин” спорт хороо/ 26 дугаар байрт бичигдсэн байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж