АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос “Apple” компанийн инженер Хятадын иргэнийг технологийн хулгай хийсэн хэргээр баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээлжээ.
БНХАУ-ын иргэн Жизон Чен нь “Apple” компанийн жолоочгүй машины нууц төсөл дээр ажиллаж байх хугацаандаа тус машины гол эд ангийг хулгайлсан байна. Түүнийг Калифорни мужийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт дурдсанаар тэрбээр баривчлагдахынхаа өмнө өөрийн эх орон руугаа нисэх онгоцны билет захиалсан байжээ.
Энэ удаагийн хэрэг “Apple” компанийн хувьд анхны тохиолдол биш юм. Зургаан сарын өмнө тус компанид ажиллаж байсан бас нэгэн Хятадын иргэн технологийн хулгайн хэргээр ял авсан юм.
Дэлхийн технологийн ертөнцийн хамгийн том хоёр тоглогч АНУ болон Хятад улсын хооронд худалдааны дайн өрнөөд байгаа энэ цаг үед технологийн хулгайн хэрэг нь маш ноцтой асуудал билээ.
Эх сурвалж: CNN
Mongol 2019-01-31 202.55.183.178
Манайд орж ирж байгаа Хятад иргэдэд Монголоос хулгайлчихаар техник технологи олдохгүй тул тэд сүүлийн үед төгөлдөржсөн авилгалын маань технологийг хулгайлж байгааг зохих байгууллагууд анхааралдаа авна уу.
зочин 2019-01-31 202.131.228.20
Гадаадад гарч байгаа хятад хүн бүр тусгай даалгавар авч, түүнийгээ биелүүлэн хэдэн зоостой болдог юм шигээ. Тэгээд л АНУ-ын шинэ технологи руу хар батгана шиг л цувцгаах юм. Манайх шиг буурай оронд бол технолги хуогайлах биш харин Уул уурхайн лиценцийг газартай нь хамт хууль бус аргаар (тэнэг маанаг дарга нарт ихээхэн мөнгө атгуулаад)авахаар цувах юмаа.
хүннү 2019-01-31 202.179.25.214
Манайх л амар юм даа хулгайд алдах технологтой биш. Харин малын түүнхий эд, алт, зэс, нүүрсээ өөрснөө хулгайлж аваачаад өгчихсөн. Гадныхан манайд хулгай хийх гэж ирээд хэрэггүй, зүгээр л хаа байгаа газраасаа "манайд ийм юм хэрэгтэй байна" гэхэд л болно. Хормын зуур түүнийг аваад л очицгоох хүмүүс, тэдэнд эх орон хамаагүй өөрөө л болж байвал болно.
зочин 2019-01-31 202.9.43.177
Хятад АНУ -д ялагдаж байх шиг байнаа . 2024 гэхэд АНУ аас импортлох барааныхаа хэмжээг 1 трлн доллорт хүргэнэ гэж амлаж байх шиг байна .Баахан тахиа, гахай , үхэрийн мах авах нь л дэ .