Эрдэмтдэд маш бага хөрөнгө зарцуулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Эрдэмтдэд маш бага хөрөнгө зарцуулж байна гэв

Эрдэмтдэд маш бага хөрөнгө зарцуулж байна гэв

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган өнөөдөр боллоо.Энэ үеэр академичид өмнөх оны эрдэм шинжилгээний үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав. Тус салбар 2018 онд  шинжлэх ухааны ололтыг олон нийтэд түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт тэлсэн, судалгааны томоохон үр дүн болон инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан, эрдэмтдийн бүтээл дотооддоо төдийгүй олон улсад үнэлэгдэж чансаа нь өссөн жил болжээ. Гэсэн хэдий ч улс орныг хөгжүүлэх хамгийн чухал салбар болсон шинжлэх ухааны академид төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг хангалтгүй байгааг эрдэмтэд хэлж байв. Харин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат шинжлэх ухааны академи эрхзүйн орчинд санаачилгатай ажиллахыг тодотгож, аливаад хөндлөнгийн байр сууринаас хандаж байна гэж хэлсэн юм.

ОЛОН УЛС ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТЭЛЭХЭД АНХААРНА

ШУА-ын Ерөнхийлөгч, академич Д.РЭГДЭЛ:   

“Улсын төсвийг хараад Шинжлэх ухааны салбар хөгжихгүй. Тиймээс олон улстай илүү харилцаагаа тэлэх ёстой. Гадаад, дотоодын хамтын ажиллагаанаас олж буй орлого жилээс жилд нэмэгдэж байгаа. Санхүүгийн байдал бидэнд тулгамдаж байгаа гол асуудал. Бид цагаан сарын дараа академичдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болон идэвхгүй хүрээлэнгүүдийг нэгтгэж шинжлэх ухааны академийн харьяалалд авах гэх мэт олон ажлыг төлөвлөсөн байна.

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР ДАХЬ САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛМЭЭР БАЙНА

"Этүгэн" их сургуулийн багш, академич С.НЯМЗАГД:

Шинжлэх ухааны академийн чуулганаар Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргахтай холбоотой олон төсөл хөтөлбөр яригдаж байгаа нь сайн хэрэг. Эрдэмтэд нь улс орныхоо хөгжлийн талаар санаа тавьж байхад улсаас шинжлэх ухааны салбарт зарцуулах мөнгөний хэмжээ хэтэрхий бага гэж бодогдож байна. Жишээ нь, 2018 онд 14 тэрбумын хөрөнгө оруулалт төсөвлөснийг дотоодын нийт бүтээгдэхүүнд хувааж үзвэл 0.05 хувь ногдож байна. Ийм бага хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг улс орон Монголоос өөр байхгүй. Өндөр хөгжсөн болон хөгжиж буй орнуудад ийм тоо байхгүй. Шинжлэх ухаанд зарах зардал, хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэх ёстой. Өнөөдөр шинжлэх ухааны салбарт зарцуулж буй хөрөнгө жижиг  компанийн орлогын хэмжээнээс доогуур байна гэлээ.

Шинжлэх ухааны академиас  энэ онд технологийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, хүрээлэнгүүдийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг тэргүүлэх чиглэлийг шинэчлэн тодорхойлох, санхүүжилтийг нэмэгдүүлэх гэх мэт тодорхой зорилтуудыг шаардлагатай гэж үзлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж