"Г.Занданшатарт зангаа битгий хувиргаарай гэж захисан"

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

"Г.Занданшатарт зангаа битгий хувиргаарай гэж захисан"

"Г.Занданшатарт зангаа битгий хувиргаарай гэж захисан"

Хуульзүйн сайд Ц.Нямдоржоос  улстөрийн цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.


-Та УЗ хуралдааны өмнө хэвлэлийнхэд яриа өгөх  үеэрээ УЗ-дээр эцсийн үгээ хэлж гэж байсан. Юу хэлсэн юм бэ?

-Хэлэх ёстой үгээ хэлсэн юм. Дараагийн УИХ-ын дарга болох хүнд нь ийм ийм ажил хийгээрэй гэж хэллээ. Эрдэнэтийн 49 хувийн асуудал мөн С.Зоригийн амь насанд халдсан асуудалд асар их алдаа завхрал хуйвалдаан гарсан. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой.

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдах үеэр танд УИХ-ын даргын суудлыг амалсан гэдэг нь үнэн үү?

-Бүгд худлаа. Харин Засгийн газрыг унагавал Ерөнхий сайд болгоно гэсэн яриа гарсан. Би үгүй гэсэн. Би хүн унагаачихаад суудлыг нь авдаг хүн биш.

-Та Г.Занданшатар даргыг УИХ-ын даргаар хэр сайн ажиллана гэж дүгнэж байна вэ?

-Харна. Амлалтаар биш үйлдлээрээ харуулдаг ажил. Зангаа битгийн хувиргаарай гэдгийг би Г.Занданшатарт захисан.  Хэцүү хэцүү шийдвэр гаргах үе гарна шүү. Энэ үед зангаа бүү хувиргаарай, битгий хоёр нүүрлээрэй гэдгийг хэлсэн.

-Таныг сүүлийн үед урвагч гэж хэлэх боллоо. Та үүнд тайлбар өгөөч?

-Би урвадаггүй. Зарчмаасаа урвасан, өргөсөн тангарагаасаа няцсан хүмүүсээс би зүгээр л холддог юм. Энэ бол миний төрөлх унаган зан, миний сонирхол.

-Танд УИХ-ын дарга болох сонирхол байсан уу?

-Би наад ажлыг чинь хийгээд үзчихсэн хүн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж