МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилуулахаар болсон. Ерөнхий сайдын гаргасан саналыг Удирдах зөвлөл 100 хувь дэмжсэн бөгөөд энэ асуудлыг хэлэлцэхээр олонхын бүлэг 18.00 цагт хурал зарласан байна. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бүлгээс дэмжсэн тохиолдолд байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
Б.БАТ