АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр /2019.01.30/ “CBN” хэмээх Христийн шашны сувагт өгсөн ярилцлагадаа “бурхан Дональд Трампыг ерөнхийлөгч болгохыг хүссэн” хэмээн ярьсан байна.
Тэрбээр хөтлөгч Женнифер Вишон, Дэвид Броди нарыг ерөнхийлөгч Дональд Трампын талаар асуусан асуултад “Миний бодлоор бурхан түүнийг ерөнхийлөгч болгохыг хүссэн байх. Түүний хийдэг ажил үнэхээр хэцүү ажил. Хүн болгоны итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд маш их хичээх хэрэгтэй. АНУ-ын ард түмний эрх ашгийг хамгаалах нь ерөнхийлөгчийн хамгийн чухал үүрэг” хэмээн хэлсэн байна.
“Washington post” сонины мэдээлсэн 2016 оны АНУ-ын сонгуулийн үр дүнгээс харахад Дональд Трампийг сонгосон сонгогчдын 80 хувь нь протестант шашинтан байсан гэнэ.
Эх сурвалж: BBC