ОХУ-ын нүүрсний экспорт 200 сая тонн давжээ | News.MN

ОХУ-ын нүүрсний экспорт 200 сая тонн давжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

ОХУ-ын нүүрсний экспорт 200 сая тонн давжээ

ОХУ-ын нүүрсний экспорт 200 сая тонн давжээ

ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский тус улсын нүүрсний экспорт 2018 онд 200 сая тонноос давж, түүхэн амжилт тогтоосон талаар мэдээлсэн байна. Тус улсын нүүрсний экспортын дүн төсөөлж байгаагүйгээр ийн өндөр гарчээ. Бүр ЗХУ-ын үед ч ийм үр дүн гарч байгаагүйг сайд Анатолий Яновский тэмдэглэсэн байна.

"Уурхайчны долоо хоног-2019” олон улсын симпозиум дээр тавьсан илтгэлдээ Оросын эрчим хүчний орлогч сайд нүүрсний экспорт ОХУ байтугай ЗХУ-ын үед ч ийм үзүүлэлттэй гарч байгаагүйг тэмдэглэжээ.

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлээр “ОХУ нийт 433.6 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 6 хувиар нэмэгдэж, нүүрсний экспорт 4.1 хувиар өсч, 194 сая тоннд хүрнэ” хэмээн ярьж байжээ.

2017 онд ОХУ-ын боомтын төмөр замаар тээвэрлэсэн ачаа эргэлт 197 сая тонн байсан бол 2018 онд 307 сая тонн болж, 50 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: ИА Regnum

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-31 207.246.101.190

i am a hujaa…i am proud be a hujaa…
The Mongols opposed the export of coal to China five years ago….they think China is buying cheaply throughout Mongolia…but now, China is reducing the amount of coal used, domestic coal and Russia, Australia's coal is enough Chinese people use,,, okay, Mongolians, please sell coal to aliens on other planets.

Avatar

Раашатүдэй ТВ 2019-01-31 149.167.33.143

ЭРТНЭАС ОРОС ХӨРШҮҮДЭЭ ЯДУУ БАЙЛГАХ ЯВУУЛДАГ УЛС ДАА. ҮҮНИЙ ДҮНД АСАР ИХ БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ ТУРКМЕНИСТАН МОНГОЛ ЭНТЭР ХЯМРАЛД ОРЖ ЯДУУРСААР БАЙНА

Avatar

Орос я л ж э э 2019-01-31 66.181.177.246

Төмөр замаар т а н к орж ирнэ гэсээр монголыг бол мөн амархан молигодож байгаа юм даа.

Avatar

Зочин 2019-01-31 202.179.27.79

Putin sain udirdagch um aa.

Avatar

Бат 2019-01-31 64.119.18.22

Ахаа та яллаа ялагдсан нь харин ядарсан монгол

Avatar

зочин 2019-01-31 202.9.43.177

Пөөх … Оросууд манай ерөнхийлөгчийг шагнах ёстой юм байна шдээ . За нууцаар бараг ч шагначихаа биз дээ ..

Avatar

Сөнөж мөхөх нь 2019-01-31 202.131.254.154

Оросууд Баттулгыг шагнаасай, сайн ажиллаа гээд. Хэрүүлчүүд нь энд ирж хэрүүл хийгээсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж