ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский тус улсын нүүрсний экспорт 2018 онд 200 сая тонноос давж, түүхэн амжилт тогтоосон талаар мэдээлсэн байна. Тус улсын нүүрсний экспортын дүн төсөөлж байгаагүйгээр ийн өндөр гарчээ. Бүр ЗХУ-ын үед ч ийм үр дүн гарч байгаагүйг сайд Анатолий Яновский тэмдэглэсэн байна.
"Уурхайчны долоо хоног-2019” олон улсын симпозиум дээр тавьсан илтгэлдээ Оросын эрчим хүчний орлогч сайд нүүрсний экспорт ОХУ байтугай ЗХУ-ын үед ч ийм үзүүлэлттэй гарч байгаагүйг тэмдэглэжээ.
ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлээр “ОХУ нийт 433.6 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 6 хувиар нэмэгдэж, нүүрсний экспорт 4.1 хувиар өсч, 194 сая тоннд хүрнэ” хэмээн ярьж байжээ.
2017 онд ОХУ-ын боомтын төмөр замаар тээвэрлэсэн ачаа эргэлт 197 сая тонн байсан бол 2018 онд 307 сая тонн болж, 50 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ИА Regnum
Холбоотой мэдээ