Гэмтэл, согог судлалын үндэсний төвд он гарснаас хойш мориноос унаж бэртсэн гэх шалтгаанаар 52 хүүхэд хандсан байна. Тэдний хоёр нь сунгааны үед мориноос унасан бол бусад нь хонинд явж байгаад мориноос унасан зэргээр ахуйн ослоос үүдэн бэртсэн ажээ. Мориноос унаж бэртсэн хүүхдийн ихэнх нь тархины доргилттой болсон байдаг аж. Морниноос унаснаас шалтгаалан одоогоор ухаангүй, биеийн байдал хүнд багаа хүүхэд байхгүй гэдгийг тус эмнэлгээс мэдээллээ.
Холбоотой мэдээ