Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгажээ | News.MN

Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгажээ

Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгажээ

Нийслэлийн прокурорын газраас иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй байдлыг илрүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн ерөнхий прокурор, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтарсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод 1950, 1960 онуудад баригдсан зарим орон сууцны барилгын доод давхруудад үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэн, үйл ажиллагаа явуулж байгаа байдлыг 2019 оны 01 дүгээр сард газар дээр нь шалгалаа.

Тус прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорууд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч нараас дээрх хугацаанд баригдсан орон сууцны барилгын 1, 2 дугаар давхаруудад үйл ажиллагаа явуулж буй шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч 13 иргэн, 17 хуулийн этгээдийг хамруулан шалгалтыг явуулахад:

Дээрхээс 3 иргэн, 4 хуулийн этгээдээс бусад нь Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2004 оны 09 дүгээр сарын 17-ны 182 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын норм ба дүрэм Хийн хангамж угсралт, БНбД дүрэм”-ийн 6.29-д “Орон сууцны барилгад хийн зуухыг 2,2 м-ээс доошгүй өндөртэй, байгалийн гэрэлтүүлэг бүхий агааржуулалтын сорох хоолойтой, цонх нь салхивчтай гал тогооны өрөөнд байрлуулах”, 6.32-т “Хийн зуух, халаалтын төхөөрөмж болон бусад хийн тоногуудыг орон сууцны барилгын гадна тусгай байр, өрөөнд байрлуулах боломжийг төслийн болон хий ашиглалтын байгууллагууд тухайн орон нутгийн нөхцөл, тэрчлэн дээрх зорилгоор хий ашиглах боломж зэргийг үндэслэн шийдвэрлэвэл зохино. Гэхдээ хийн төхөөрөмж байрлуулах өрөө, байр нь орон сууцанд хийн зуух байрлуулахад тавигдах шаардлагыг хангасан байх хэрэгтэй” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй.

-8 иргэн, 2 хуулийн этгээд мөн дүрмийн 9.49-д заасан “орон сууцны хоёроос дээш давхар бүхий барилга дотор баллон байрлуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчин 2-оос дээш давхартай байранд хийн баллоныг байрлуулан, үйл ажиллагаа явуулж байсан зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.

Шалгалтын хүрээнд эрх бүхий албан тушаалтнуудаас 10 иргэн, 2 хуулийн этгээдийн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “..суурилуулсан шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж нь галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн ..шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж нь газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах техник, технологи болон аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон стандарт, дүрэм, нормыг биелүүлээгүй ..галын аюултай материал болох шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийг хадгалах, ашиглахдаа эрх бүхий байгууллагын мэргэжлийн зөвшөөрөл авах журам зөрчсөн” зэрэг зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.2, 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 100.000-1.000.000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулж, илэрсэн зөрчил, түүний үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авахуулахаар даалгавар, мэдэгдэл хүргүүлж ажилласан байна. Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-01-31 202.4.248.86

Ер нь орон сууцны 1-р давхарт хоолны газар байлгахгүй гэсэн яасан бэ? Орон сууц орон сууцаараа л байсан нь дээр. Шинэ орон сууцны дор ч мөн адил ресторан бар энэ тэр төлөвлөхөө болимоор юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж