Москвагийн амьтны хүрээлэнгийн хамгийн өхөөрдөм амьтад

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Москвагийн амьтны хүрээлэнгийн хамгийн өхөөрдөм амьтад

Москвагийн амьтны хүрээлэнгийн хамгийн өхөөрдөм амьтад

Москвад 1864 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Амьтны цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байжээ. Тухайн үед 300 орчим тооны, гол төлөв Оросын төвийн амьтны төлөөлөл байсан бол эдүгээ Москвагийн амьтны хүрээлэнд 100 гаруй төрлийн 8000 гаруй амьтан бий аж.

Тэмээн гөрөөс. Энэ амьтныг Перугийн индианчууд 6000 жилийн өмнөөс тэжээж, дулаан, хөнгөн ноосыг нь ашигласаар иржээ. Тэмээн гөрөөс нь тийм ч том биегүй ч нэлээн догшин амьтанд тооцогддог.

Цөлийн үнэг. Нохойн төрлийн, хамгийн жижигхэн биетэй амьтан. Тэдний биеийн хамгийн онцгой хэсэг нь үсэрхэг савар нь аж. Энэ нь тэднийг цөлийн халуунаас хамгаалж сэрүүцүүлэхийн зэрэгцээ хүйтэнд биеийн дулааныг нь хадгалдгаараа онцлогтой.

Манул. Энэ зэрлэг муур нь 2014 оныг хүртэл Москвагийн амьтны хүрээлэнгийн бэлэг тэмдэг байжээ. Манулыг тэжээмэл нөхцөлд үржүүлэхэд хэцүү. Манул дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө нь улирлаа даган өөрчлөгддөг.

Улаан хулсны баавгай. Энэ хөөрхөн араатан гэрийн муураас бага зэрэг том биетэй, улаан хүрэн үс, урт, сэгсгэр сүүлтэй, элбэнхи шиг харагддаг. Ихэвчлэн хулсаар хооллох бөгөөд хааяа өндөг, шувуу, шавьж, жижиг хөхтөн амьтдаар хооллодог. Голдуу ганцаараа амьдарна. Үдшийн бүрийгээс үүр цайх хүртэл идэвхтэй байдаг.

Африк зурам. Сармагчин, элбэнх, мэрэгч амьтадтай төстэй. Энэ махчин амьтан зан араншингийн хувьд мууртай төстэй, нуруугаа маажуулах дуртай.

Гумбольдт оцон шувуу. Германы алдарт аялагч, геологичийн нэрээр нэрлэгдсэн. Түүний дуу нь илжигнийхтэй төстэй. Хүйтэн усанд, хад чулуу элбэгтэй газар амьдардаг.

Бяцхан буга. Африкт амьдардаг энэ амьтан нь 30-40 см өндөртэй, 50-70 см урт, 3-6 кг жинтэй, 10 жил амьдрах чадвартай. Анх 1704 онд хүмүүсийн хараанд өртжээ. Усгүй амьдарч чаддаг. Учир нь  хоол, хүнсээрээ дамжуулан усныхаа хэрэгцээг хангадаг аж.

Хулгар гуйванга. Нэг зүйл шар шувуу бөгөөд Антарктид болон Австралиас бусад бүх тивд хамгийн өргөн тархан амьдардаг шувуу. Хөхтөн амьтдын чихтэй төстэй туг өдтэй. Хулгар гуйвангын чихний туг өд нь маш богино тул бараг харагддаггүй. Энэхүү шар шувуу нь 34-43 см, 206-475 гр жинтэй, том нүд, толгой, богино хүзүү, өргөн далавчтай. Хошуу нь богино, махир.

Лам гөрөөс. Өмнөд Америкийн тэмээ ч гэж нэрлэгддэг, гэрийн тэжээмэл амьтан.  Одоо дэлхий дээр нийтдээ долоон сая орчим лам гөрөөс амьдарч байна. Биеийн өндөр нь 1.6-1.8 метр, 127-204 кг жинтэй. Түүнийг ачаа тээвэрлэлтэд ашигладаг ба мах нь уураг ихтэй. Биеийнхээ жингийн 25% – 30%тэй тэнцэхүйц ачааг төвөггүй тээвэрлэдэг байна.

Полоскун элбэнх. Элбэнхийн төрөл зүйлийн хамгийн түгээмэл төлөөлөл. Түүний дундаж жин 6 кг орчим, 35 см өндөртэй, биеийн урт нь 45-65 см, сүүл нь 20-25. Маш тайван, нөхөрсөг, өхөөрдөм амьтад. Эмэгчин нь үр удмаа тэжээдэг. Үс нь үнэд хүрдэг.

Цэнгэг усны далайн нохой. Эгдүүтэй амьтан. Нэг хэсэг ангуучилж тоо ширхэг нь ихэд багасчээ. Оросын “Улаан ном”-д орсон энэ амьтныг төр хамгаалалтад авсны ачаар өдгөө тоо толгой нь 120 орчим мянга болсон байна.

Эх сурвалж: АиФ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж