УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар томилогдоод удаагүй байсан ч ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбогдсон учраас өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан юм. Гэвч УИХ-ын үйл ажиллагаа хоёр сар гаруйн хугацаанд тасалдаад байсан учраас ийнхүү түүнийг чөлөөлөх асуудлыг байнгын хороо өнөөдөр л хэлэлцэж байгаа юм. Одоо чуулганы хуралдааны хуралдаанаар түүнийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх юм.
Ш.ЧИМЭГ