Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2019.1.30/ НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг энэ сарын 31-нээс олгож эхэлнэ гэдгийг мэдэгдсэн. Гэвч одоогоор буцаан олголт ороогүй байна. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад “НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг өнөөдрөөс олгохоор бид бааз дээр ажиллаж байна. Эндээс мэдээллийг нэгтгээд Монголбанк руу явуулах юм. Ингэснээр НӨАТ-ын системд бүртгүүлсэн тухайн дансанд буцаан олголт орох болно” гэлээ. НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр болон маргаашид багтаан олгохоор төлөвлөсөн бөгөөд нэрсийн дарааллаар олголгүй шууд иргэдийн дансанд орно гэж байлаа.
Сонирхуулахад, энэ онд 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгохоор юм. Энэ нь өмнөх оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлт юм.
Холбоотой мэдээ