Нийслэлийн мэргэжлийн хяналтын утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй "Монгол Алтайн Барагшун" ХХК-ний биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт өнөөдөр /2019.01.31/ хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан, үйлдвэрийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулж, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Дээрх хэрэг прокурорт шалгагдаж байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ