Зарим аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газарт автомашин хүлээлгэн өглөө | News.MN

Зарим аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газарт автомашин хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Зарим аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газарт автомашин хүлээлгэн өглөө

Зарим аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газарт автомашин хүлээлгэн өглөө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-213 дугаар тушаалаар зарим аймгийн (Хөвсгөл, Орхон, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд, Өмнөговь, Төв) Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газарт өнөөдөр (2019.01.31) фургон автомашин олголоо.

ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-220695-520 маркийн 8 ширхэг фургон автомашиныг 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан юм. Автомашины түлхүүрийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Совд тэргүүтэй яамны газрын дарга нар, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлага орон нутгийн байгууллагын төлөөлөлд гардуулав.

Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд ашиглахад тохиромжтой, туулах чадвар сайтай эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байгаа нь хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн ажлыг шуурхай зохион байгуулах, мал эмнэлгийн яаралтай дуудлага үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой үр нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалт, бодит дэмжлэг гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэж байна. Энэ үеэр орон нутгийн төлөөллүүд өдөр тутмын ажилд цаг хугацаа хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, үйл ажиллагаандаа тодорхой ахиц, үр дүн гаргахад тодорхой туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр "Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашин"-ыг мөн найман аймагт олгож байсан тухай мэдээг энд дарж үзнэ үү.

 Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж