MNBA: Өмнөговь, Хэнтий аймгийн багууд хожив

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

MNBA: Өмнөговь, Хэнтий аймгийн багууд хожив

MNBA: Өмнөговь, Хэнтий аймгийн багууд хожив

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний явцын мэдээллийг хүргэе. Үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаан баг, харин дэд хэсэгт найман баг өрсөлдөж байна. Эдгээр тоглолтууд Үйлдвэрчний эвлэлийн спортын ордонд болж байгаа бөгөөд өчигдөр дараах тоглолтууд болжээ.

ӨМНӨГОВЬ АЙМАГ УЛИРЛЫН ДӨРӨВ ДЭХ ЯЛАЛТАА АВЛАА

Үндэсний лигийн дэд хэсгийг тэргүүлэгч Өмнөговь болон Сэлэнгэ аймгууд учраа таарч тоглолоо. Тоглолт өрсөлдөөнтэй үргэлжилсээр үндсэн цагт 85-85 болж оноо тэнцсэнээр нэмэлт үед ялагч тодрох болсон. Улмаар нэмэлт цагт мөн л ойролцоо тоглолт болж 94-92 харьцаатай Өмнөговь аймгийн баг хожлоо. Тус тоглолтод Өмнөговь хурдан довтолгоог арай илүү хийж байсан бөгөөд 36 минутын турш тэд давамгайлалтай явжээ. Тоглолтын шилдгээр 30 оноо, 8 самбар авсан Т.Билгүүн нэрлэгдлээ. Улиралд хожигдоогүй байсан Сэлэнгэ аймаг хоёр тоглолт дараалан хожигдсон бол Өмнөговь тэргүүн эгнээндээ хэвээр үлдлээ.

ХЭНТИЙ АЙМАГ УЛИРЛЫН ХОЁР ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА

Үндэсний лигийн тэргүүн хэсгийн “Баянхонгор Мазаалай” болон Хэнтий аймгийн тоглолт боллоо. Тоглолтын эхний үед “Баянхонгор Мазаалай” баг зэрэг илүү тоглосон бол Хэнтий аймаг хоёрдугаар үед оноог тэнцүүлж чадсан. Эхний хагас хамгаалалт зонхилсон, оноо бага авалттай тоглолт болсон юм. Гэхдээ хоёрдугаар хагаст довтолгоонд чиглэсэн тоглолтыг хоёр баг хийж, Хэнтий аймаг бөмбөг алдалт, довтолгооны хоёр дахь боломжоор авсан оноогоороо илүү байснаар 99-87 харьцаатай хожлоо. Тус тоглолтын шилдгээр 23 оноо, 8 самбар, 4 бөмбөг таслалт хийсэн Ш.Мөнх-Эрдэнэ нэрлэгдсэн.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн Даваа, Лхагва, Бямба гаригуудад Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж