Хог хаягдлын тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг зохион байгуулав | News.MN

Хог хаягдлын тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Хог хаягдлын тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг зохион байгуулав

Хог хаягдлын тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг зохион байгуулав

Баян-Өлгий аймгийн  төвд үйл ажиллагаа явуулдаг мал нядалгаа, малын мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүдээс гарч буй малын гаралтай хог хаягдал, сэг зэмийг хаях, булах нэгдсэн хогийн цэгтэй болох болон Сагсай сумын нутаг дэвсгэрт ил задгай хаясан малын яс, сэг зэмийн хог хаягдлыг булж, орчныг цэвэрлэж нөхөн сэргээх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах, байгаль орчныг хамгаалах, хогноос үүсэх өвчнөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, Хог хаягдлын тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх,таслан зогсоох, зөрчлийн үр дагаварыг арилгах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Прокурорын газарт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Энэ хэлэлцүүлэгт Аймгийн Прокурорын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Эрүүл мэндийн газар, Өлгий, Сагсай, Бугат сумын засаг дарга, ИТХ-ын дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нар, Бугат сумын ЗДТГ-ын дарга, махны үйлдвэр ажиллуудаг  “Зергер-Интернешнл” ХХК, “Азат” ХХК, “Угур”ХХК, “Нөхөд” ХХК, “Еттранзит” ХХК, иргэн Болатбек  нарыг оролцуулав. Хэлэлцүүлгээр махны үйлдвэрүүдийн хог хаяж байсан газарт нөхөн сэргээх ажил хийж, байгаль орчныг цэвэрлэх, энэ ажиллагааны зардлыг дээрх компаниуд хариуцах, цаашид эдгээр компаниудын махны үйлдвэрүүдээс гарч буй хог хаягдлыг хаях нэгдсэн хогийн цэгтэй болох, ил задгай хаяхгүй байх асуудлыг сумдын удирдлагууд хэлэлцэн, аймгийн Засаг даргад оруулж шийдвэрлүүлэх, их хэмжээний малын ясыг хаяж байгаль орчныг бохирдуулж буй явдлыг таслан зогсоохын тулд яс   боловсруулах үйлдвэр байгуулахаар санаачилж буй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж аймагтаа малын яс боловсруулах үйлдвэртэй болох асуудлыг аймгийн удирдлагад тавихаар шийдвэрлэв. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж