Нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хороонд байрлах 12 давхар байрны зургаан давхрын тагтнаас согтуу эрэгтэй хүн үсрэх гэж байсныг аварчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 29-ны өдөр иргэнээс "Өндрөөс хүн үсрэх гээд байна" гэсэн дуудлагыг өдрийн 10:23 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Уг дуудлагын дагуу аврах ангийн найман алба хаагчид тус байрны 23 тоотод иргэн 33 настай эрэгтэй М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэх гэж байсныг аварч, эсэн мэнд буулгасан байна. Түүнийг харьяа дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ