Тендер захиалагч байгуулагуудад сануулга өглөө | News.MN

Тендер захиалагч байгуулагуудад сануулга өглөө

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Тендер захиалагч байгуулагуудад сануулга өглөө

Тендер захиалагч байгуулагуудад сануулга өглөө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тендер захиалагч байгууллагуудын уулзалтыг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тус газар тендерийн нээлт хийхээс өмнө тендерийн баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан эсэх талаарх тендерт оролцогчийн гомдлыг хүлээн авч, тендерийн баримт бичгийг хянадаг.

Сүүлийн үед тендер шалгаруулалттай холбогдуулан тендерт оролцогчдоос гомдол ихээр ирүүлж байгаа нь тухайн тендер шалгаруулалт цаг хугацаандаа явагдахгүй хойшлох, захиалагчийн төлөвлөсөн ажлууд хойшлох шалтгаан болж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарын тендер шалгаруулалт хойшлогдсоноор хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг үр дагавар гарч болзошгүй нөхцөл байдал үүсдэг.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас уулзалтад оролцсон байгууллагуудын дарга, холбогдох мэргэжилтэн нарт тендерийн баримт бичиг боловсруулахдаа тендерт оролцох аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байхаар хуульд нийцүүлэн  худалдан авах үйл ажиллагаа явуулахыг талаар  захиалагч байгууллагуудад анхаарч ажиллах талаар  зөвлөмж өгч, зөрчлийг давтаж гаргахгүй байхыг санууллаа.

Эх сурвалж: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2019-01-31 202.179.25.214

Тендерт шалгуур байх ёстой, чадахгүй байж чадна гэж авчхаад өч төчнөөн ажлыг нунагасан нөхдүүд байна. Хэн илүү хүн хүч техник хэрэгсэл ажлын туршлагатай нь ажил авч хийх нь зөв. Яагаад гэхээр түүний хөрөнгө нь улсын болон орон нутгийн хөрөнгө байдаг, түүнийг зөв зарах ёстой. Одоо манайд "би чадна"-ууд хэт олширсон танил талаараа ажил авчхаад түүнийгээ хийж чадахгүй, байж мөнгийнь аваад "цусалчихсан" ажил өч төчнөөн байна. Тиймээс тендер зарлагчид өндөр шалгуур тавих нь зөв.

Avatar

Зочин 2019-01-31 211.40.90.170

Ялангуяа Эрүүл мэндийн салбарт бол дарга нарын үзэмжээр тендерийн тодорхойлолт хийж өрсөлдүүлэхгүй унагадаг болсон байх аа. Дарга нар нь холбоотой хамааралтай нөхдүүдтэйгээ гол хэрэгтэй гэсэн багцуудыг хувааж, хуваарилж аваад хэрэггүй гэсэн хэд дээр нь үлдсэн хэдэн гэнэн хонгор байгууллагууд нь үзэлцээд нэг нэгнийгээ чирж унагаагаад байдаг.

Avatar

Зочин 2019-01-31 64.119.22.65

Үнэндээ жижиг шинэ тутам чанартай бараагаа орчин үеэ дагаж яваа компанийн өрсөлдөх ирэхийг тендер зарлагч байгууллага шалгуур үзүүлэлт гээчээр унагадаг. Зөвхөн нөгөө х** ухнуудад орох эрхийг нь нээсэн бусд нь яагаад чунахаар өгөгдөл тавьдаг. Үүнээс болж өрсөлдөөн хязгаарлагдаж нөгөө х** ухнууд өндөр үнэтэй үеэ өнгөрөөсөн хулхи импортын бараагаа шахаж ашиг олдог. Хуулиа хурдан шинэчилж хэнч өрсөлддөг шалгарч болдог эрх зүйг нээлттэй болгох хэрэгтэй. Үндэсний үйлдвэр хөгжихгүй байгаа гол шалтгаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж