Амиа хорлолтоос сэргийлэх цэнхэр өнгө

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Амиа хорлолтоос сэргийлэх цэнхэр өнгө

Амиа хорлолтоос сэргийлэх цэнхэр өнгө

Японы метроны буудлуудад байнга ажиглагддаг дүр зураг бол ажил, сургуульдаа явахын тулд метро ирэхийг хүлээж зогсоо олон хүмүүс болон хүүхдүүдийн инээд, бас яг цагтаа ирдэг метро. Японы метро цаг маш сайн баримталдгаараа алдартай. Тухайлбал, 2018 онд нэгэн удаа метро нь хөдлөх цагаасаа 25 секундийн өмнө хөдөлснөөсөө болж зорчигчдоосоо уучлалт гуйж байв. Гэвч энэхүү эерэг зүйлийн хажуугаар метроны буудлуудад тохиолддог нэгэн аймшигтай хэрэг бол хурдтай ирж яваа метроны урдуур орж, амиа хорлох явдал юм.

Япон улс нь амиа хорлолтоороо дэлхийн дээгүүрт бичигддэг билээ. Хүмүүсийн амиа хорлох олон арга зам байдгаас хамгийн түгээмэл нь метронд дайруулах явдал байв. Хэдхэн жилийн өмнө л гэхэд Японд метроны буудлуудад амиа хорлосон хүний тоо жилд 2,000 хүрч байжээ. Харин энэхүү тоог 84 хувиар бууруулсан нэгэн сонирхолтой арга хэмжээ бол цэнхэр өнгийн гэрэл юм.

“Хүн цэнхэр өнгийн гэрэл харсныхаа дараа сэтгэл санаа нь тайвширч, элдэв бодлоос ангижирч чаддагийг судалгаагаар нотолсон.”

Хүмүүсийг амиа хорлохоос сэргийлэх зорилгоор, сэтгэл зүйчдийн гаргасан зөвлөмж дээр үндэслэн Японы метроны буудлуудад цэнхэр өнгийг гэрэл тавьж эхэлсэн байна. Энэ аргыг хамгийн анх Англид хэрэглэсэн нь амжилттай болсон тул ийнхүү Японд нэвтэрсэн аж.

Метроны зам руу үсэрч амиа хорлох гэж буй хүмүүсийг зогсоох өөр нэгэн арга нь мэдээж хашлага тавих явдал юм. Гэхдээ Японы 243 метро, галт тэрэгний буудлуудад ирэх хорин жилд зам дагуу хаалт болон метро ирэх үед л онгойдог гүйдэг хаалга байрлуулах өртөг нь 4.7 тэрбум ам.долларын өртөгтэй болох аж. Метроны зам дагуу хашлага барих ажлыг хийсээр байгаа ч түүнээс хурдан хугацаанд үр дүнгээ өгсөн арга нь цэнхэр өнгийн LED гэрлүүд болсон юм.

Тэнгэр болон далайн цэнхэр өнгийг ийнхүү метроны буудлуудад авчирснаар хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж, дарамт, стресст орсон хүмүүсийг тайвшруулах зорилго нь үр нөлөөгөө өгсөн байна. Гэхдээ энэ нь зөвхөн метроны буудлууд дээр амиа хорлосон хүмүүсийн тоо л буурсан явдал билээ.

Амиа хорлосон Япон хүний тоо 2003 онд 34,500 байснаас 2017 онд 21,000 болж буурсан ч залуучууд, дунд сургуулийн сурагчдын амиа хорлолтын түвшин жил бүр өссөөр байна.

Эх сурвалж: ВВС

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж