Цахилгаан хэмжлийн төрлөөр ажлын эталоны чадавх нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Цахилгаан хэмжлийн төрлөөр ажлын эталоны чадавх нэмэгдлээ

Цахилгаан хэмжлийн төрлөөр ажлын эталоны чадавх нэмэгдлээ

Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газар, ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB) хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг дэмжих” төслийн хүрээнд тус газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн Цахилгааны эталоны лабораторид нийт зуун таван сая төгрөгийн үнэ бүхий LCR хэмжих гүүр HM8118, чадлын калибратор CALMET C300B, тоон мегаомметр Burster 2408 төхөөрөмжүүдийг хүлээн авлаа.

Ингэснээр хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг чанартай, аюулгүй, үр ашигтай үйлдвэрлэж дамжуулах, түгээх ажлын нэгж дамжуулалт, шалгалт тохируулгын төрөл, хамрах хүрээ,  техникийн чадавх нэмэгдэж байна.

Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж