Налайх, багахангай дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралтыг судалжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Налайх, багахангай дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралтыг судалжээ

Налайх, багахангай дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралтыг судалжээ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Налайх, Багахангай дүүргүүдийн хэмжээний эрүүгийн нөхцөл байдал хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2018 оны байдлаар судлан, энэ тухай танилцуулгыг Налайх, Багахангай дүүргийн засаг дарга, ИТХ болон ГХУСАЗЗ-ийн дарга нарт хүргүүлж, судалгааны дүнг орон нутгийн телевиз болон “Налайхын амьдрал” сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлэхээр хүргүүллээ. Судалгаагаар Налайх дүүргийн хэмжээнд 2018 онд 420 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 27 хэргээр буюу 6,4 хувиар өссөн, харин Багахангай дүүрэгт 2018 онд 36 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 7 хэргээр буюу 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй  байна. Налайх дүүргийн хувьд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 302 буюу 72 хувь нь хөнгөн, 118 буюу 28,1 хувь нь хүнд хэрэг байх ба гэмт хэргийн бүтцийг авч үзвэл:

  • Хүнийг санаатай алах гэмт хэрэг 4 үйлдэгдэж өмнөх оноос 2-р буюу 33,3 хувиар, хүчиндэх гэмт хэрэг өмнөх оноос 1-р буюу 20 хувиар тус тус буурсан боловч:
  • Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 161 үйлдэгдэж 7 хэргээр буюу 4,5 хувь
  • Хулгайн гэмт хэрэг 145 үйлдэгдэж 28 хэргээр буюу 14,4 хувь
  • Залилан мэхлэх гэмт хэрэг 25 үйлдэгдэж 4 хэргээр буюу 19 хувь
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22 үйлдэгдэж 4 хэргээр буюу 22,2 хувь
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 51 хэрэг үйлдэгдэж 35 хэргээр буюу 3 дахин тус тус өссөн дүнтэй байх ба иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг болон хулгайн гэмт хэрэг нийт хэргийн 70,5 хувийг, үүнээс хулгайн гэмт хэрэг 45,6 хувийг эзэлж байна.

Багахангай дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өмнөх оноос 16 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч, 2018 онд гэмт хэргийн улмаас хохирсон болон холбогдсон хүүхдийн тоо өмнөх оноос өссөн, төрийн албан хаагч 3 хүн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 18-40 насны залуучууд байгаагаас гадна нийт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 48 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэнэмэл амьдралтай хүмүүс байгаа нь анхаарал татаж байна.

Цаашид 2 дүүргийн төр захиргааны удирдлага болон ГХУСАЗЗ-ийн зүгээс дээрх байдалд анхаарч, дүүргийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулах, архидан согтууралттай хийх тэмцлийг эрчимжүүлэх, залуучуудын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, зонхилон гарч буй хулгайн болон хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цогц арга хэмжээг боловсруулах зэргээр төр захиргааны болон бусад хууль хяналтын байгууллагууд, иргэдтэй хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг танилцуулгад дурдан, судалгааны дүнтэй холбогдуулан 2019 оны дүүргийн ГХУСАЗЗ-ийн төлөвлөгөөнд тодорхой асуудлуудыг тусгуулахаар санал хүргүүллээ. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж