Дархан-Уул аймгийн баг “Үндэсний цом”-ыг үүрд хадгална

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн баг “Үндэсний цом”-ыг үүрд хадгална

Дархан-Уул аймгийн баг “Үндэсний цом”-ыг үүрд хадгална

Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг бол “Футзалын Үндэсний цом”-ын тэмцээн билээ. Энэ жилийг тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Сэлэнгэ аймгийн төвд зохион байгууллаа.

Залуучуудын ангилалд болсон тус тэмцээн дээд болон доод гэсэн хоёр ангилалд зохиогдсон бөгөөд өчигдөр аваргууд тодорлоо.

Дээд шатны хагас шигшээд Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн багууд шалгарсан юм. Аваргын төлөө Орхон болон хоёр удаагийн аварга Дархан-Уул аймгийн багууд үлдсэн бөгөөд тоглолт сонирхолтой болж, үндсэн цагт 5:5 онооны харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Ингээд торгуулийн цохилтоор ялагч тодроход н.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг цомын эзэн болж, гурван жил дараалан түрүүлснээр “Үндэсний цом”-ыг үүрд хадгалахаар боллоо. Орхон аймгийн баг мөнгө, Сэлэнгэ аймгийн баг хүрэл медаль хүртлээ.

Харин доод шатанд өрсөлдсөн 11 багаас Баян-Өлгий аймаг түрүүлж, Увс аймаг удаалжээ. Мөн тэмцээний шилдэг довтлогчоор Баян-Өлгий аймгийн тоглогч А.Антон шалгарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж