Нийслэлийн удирдлагыг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2015.04.01-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагыг шүүхэд өгнө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нийслэлийн удирдлагатай нэгийгээ үзэхээр шийдэв бололтой, шүүхэд хандахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлаас гаргасан Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам нь хууль зөрчсөн шийдвэр болсон байна, хохирсон иргэд шүүхэд гомдол гаргах боломжтой хэмээн мэдэгдсэн юм.  Харин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчид “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам нь хууль зөрчөөгүй. Орон нутаг өөрт оногдсон эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Хууль зөрчсөн эсэхийг шүүх нотлох болохоос Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тогтоодог юм биш” хэмээн мэдэгдсэн нь шүүхэд хандахад хүргэсэн бололтой. Дээрх маргаантай асуудлаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандахаар болжээ. Шартай л золиг юм. Хэн нь шүүх дээр ялах юм болдоо гол нь.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж