Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйл хэргийг наймдугаар Богд Жавзандамба оройлон удирдсан гавьяаг үеийн үед дурсах учиртай. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлчийн эзэн хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2019.01.31/ боллоо.
Богд хааны ордон музейд зохион байгуулсан эл арга хэмжээний үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нар зарлигийг сонордуулж Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монголын урхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нарт гардуулсан билээ. Энэ жил VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Цаашид түүний мэндэлсэн өдрийг орон даяар уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлэх ба Богд хааны ордон музейн шинэ цогцолбор байгуулна гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.ХУЛАН:
Монгол Улсын эзэн хаана VIII Богд Жавзандамба хутагтын мэлмий гийсний 150 жилийн ой энэ ойгоор түүхэнд үлдсэн хааны тухай гавьяа болон зарим ойлголт нэг мөр болж жигдрэх байх гэж олон хүн харж байх шиг байна. Монголчууд харь гүрний дарлал дор байсан 200 гаруй жилийн түүхийг сэгсрэн хаяж ард түмнээ зангидсан гар шиг нэгэн хүч болгон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний ой өргөн дэлгэр сайхан болно байх. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс эх орныхоо тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэж явсан үе үеийн хуварга, улстөрчдийг зарлигаар дэмжиж ирсэн. Энэ удаагийн зарлигийг түмэн олон маань бусад зарлигаас онцгойлон авч үзнэ. Учир нь Монгол Улсад үндэсний ухамсрыг шинээр сэргээсэн гэлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын хуралдаанаар дэмжиж VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилий ойг тэмдэглэх зарлигийг гардуулах нээлтийн ёслолын үйл ажиллагаа болж байна. Анхдугаар Богд Жавзандамба хутагтаас улбаатай 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр туурга тусгаар улсаа дэлхий даяар зарлан тунхагласан эл түүхэн ойг 2011 онд 100 жилийн хэмээн тэмдэглэсэн нь саяхан байна. Өнөөдөр VIII Богд хааныхаа мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэхээр болсон нь XX зууны түүхэн балархай хэсгийг илүү тодруулж, үндэсний эх сурвалж, эх оронч үзлийг эрхэм дээдэлж, сэргээн мандуулахад чухал ач холбогдолтой юм. Зөвхөн энэ ёслолын арга хэмжээ биш гаднын аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалыг танин мэдүүлэхэд төр засгийн байгууллагууд анхаарч дэмжиж харж хандах ёстой. Энд хүрэлцэн ирсэн холбогдох байгууллагууд түүх соёлын дурсгалт зүйлсээ танин мэдүүлж, үндэсний үзлээ сурталчлах ажлыг чиглэл бүрт хийнэ гэж итгэж байна.
Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг таван настайд нь Монгол Улсын наймдугаар Богд Жавзандамбын дүрээр тодруулан залж авчирсан байна. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс маань Манж чин гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа Богд ЖавзандамбаАгваанлувсанчойжинямданзанванчүгбалсамбууг Монголын эзэн хаанаар өргөмжилсөн юм.
Холбоотой мэдээ