“Вьетнамын дайнтай адил зүйл болох болно" | News.MN

“Вьетнамын дайнтай адил зүйл болох болно"

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

“Вьетнамын дайнтай адил зүйл болох болно"

“Вьетнамын дайнтай адил зүйл болох болно"

Улс төрийн тогтворгүй байдал үүсээд буй Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын ард иргэдэд хандаж мэдэгдэл хийжээ. Англи, Испани хадмал орчуулгатай, дөрвөн минут үргэлжлэх уг мэдэгдэлд Венесуэлийн нутаг дэвсгэр дээр цэргийн үйл ажиллагаа явуулах Дональд Трампын үйл ажиллагааг таслан зогсоохыг АНУ-ын ард иргэдэд уриалсан байна. Хэрэв байдал өөрөөр эргэвэл Вьетнамын дайнтай адил зүйл болох болно гэдгийг америкчуудад анхааруулжээ.

Тэрбээр “АНУ бол агуу үндэстэн шүү дээ. Та бүхэн Дональд Трампаас хүчирхэг. Венесуэл улсад хүндэтгэлтэй хандахыг би Америкийн ард түмнээс хүсч байна. Манай улсад төрийн эргэлт хийж, нийгмийг уруу татахын тулд АНУ-ын засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр албаар худал ташаа мэдээлэл тарааж байна. Үүнд итгэлгүй, асуудалд бодитоор хандаасай гэж хүсье. АНУ урьд, урьдын Ирак, Ливи зэрэг улсуудад хэрэглэж байсан аргаараа Венесуэл улсын баялагт гар дүрэхийг санаархаж байна. Аль ч улс оронд асуудал байдаг. Венесуэл улсад ч мөн асуудал байгаа. Гагцхүү тэдгээр асуудлуудыг бид хэн нэгний оролцоогүйгээр өөрсдөө шийдэж чадна. АНУ энэ дээрэнгүй байдлаа зогсоохгүй бол Вьетнамын дайн шиг зүйл болохыг үгүйсгэхгүй” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-31 103.57.92.203

Мадуро унгас алдлаа

Avatar

Др 2019-01-31 124.158.113.3

ӨНӨӨДӨР ВЬЕТНАМ ЗҮҮН ӨМНӨД АЗИДАХ АМЕРИКИЙН ГОЛ ТҮШЭЦ УЛС. ЭЦСИЙН ҮР ДҮНДЭЭ АМЕРИКТ АШИГТАЙ ДАЙН БОЛСОН. ОДОО АМЕРИК ВЬЕТНАМ ХОЁР МАШ НАЙРСАГ ХАРЬЦААТАЙ, ЯГ МОНГОЛ ЯПОН ХОЁР ШИГ. ТУХАЙН УЛСААС ДАРАНГУЙЛАГЧ ОРОСУУД ЗАЙЛХАД Л ХӨГЖӨӨД ЭХЭЛДЭГ.

Avatar

Irgen 2019-01-31 174.231.3.108

Ulsaa suiruulchiheed buruugaa buruugaa busad ruu chiheh gedg gar bna.Iim uchraas l ulsaa suiruulj bgaa novshiin pop .

Avatar

Зочин 2019-01-31 146.115.163.21

Ukrainiig yu bolgoloo

Avatar

ах 2019-01-31 211.26.37.123

Орсууд уу яалаа. Орос байгаа газар балагтай.

Avatar

Зочин 2019-01-31 2.136.17.240

Элбэгдорж олс л 1000 хувь дээр

Avatar

Зочин 2019-01-31 66.181.184.81

s******n gulug ve

Avatar

Зочин 2019-01-31 188.62.88.27

Avtobusnii jolooch p***a uls ornoo suiruulj baigaa gar daa

Avatar

Зочин 2019-01-31 202.179.24.217

Аавын хүү туг ч барина. Тугал ч хариулна. Жолооч байтугай, бөх ч төр барьдаг юм ш дээ.

Avatar

Зоригт 2019-01-31 202.21.98.10

МАДУРО ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОЛООЧ МЭРГЭЖИЛТЭЙ ГЭСНҮҮ

Avatar

Зочин 2019-01-31 182.160.1.98

АНУ -ын шийдвэр маш зөв. Ард түмнээ ядууралд оруулсан энэ тэнэг Мадурог түргэн зайлуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2019-01-31 202.131.225.150

америктай байлдвал чяцага, баастайгаа холилдох байж энэ мунхаг дарангуйлагч юун том юм ярьдийм дээ

Avatar

Зочин 2019-01-31 202.179.24.217

Мадурог ОХУ, БНХАУ, Турк, Иран дэмжиж байгаа. Хэн нь чацгатайгаа холилдох бол доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж