Улс төрийн тогтворгүй байдал үүсээд буй Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын ард иргэдэд хандаж мэдэгдэл хийжээ. Англи, Испани хадмал орчуулгатай, дөрвөн минут үргэлжлэх уг мэдэгдэлд Венесуэлийн нутаг дэвсгэр дээр цэргийн үйл ажиллагаа явуулах Дональд Трампын үйл ажиллагааг таслан зогсоохыг АНУ-ын ард иргэдэд уриалсан байна. Хэрэв байдал өөрөөр эргэвэл Вьетнамын дайнтай адил зүйл болох болно гэдгийг америкчуудад анхааруулжээ.
Тэрбээр “АНУ бол агуу үндэстэн шүү дээ. Та бүхэн Дональд Трампаас хүчирхэг. Венесуэл улсад хүндэтгэлтэй хандахыг би Америкийн ард түмнээс хүсч байна. Манай улсад төрийн эргэлт хийж, нийгмийг уруу татахын тулд АНУ-ын засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр албаар худал ташаа мэдээлэл тарааж байна. Үүнд итгэлгүй, асуудалд бодитоор хандаасай гэж хүсье. АНУ урьд, урьдын Ирак, Ливи зэрэг улсуудад хэрэглэж байсан аргаараа Венесуэл улсын баялагт гар дүрэхийг санаархаж байна. Аль ч улс оронд асуудал байдаг. Венесуэл улсад ч мөн асуудал байгаа. Гагцхүү тэдгээр асуудлуудыг бид хэн нэгний оролцоогүйгээр өөрсдөө шийдэж чадна. АНУ энэ дээрэнгүй байдлаа зогсоохгүй бол Вьетнамын дайн шиг зүйл болохыг үгүйсгэхгүй” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ