УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нараас УИХ-ын дараагийн дарга ямар шаардлагын хангасан байх талаар байр суурийг нь тодрууллаа. Т.Аюурсайхан гишүүний хувьд УИХ-ын даргад нэр нь яригдаж байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:
Намайг УИХ-ын дарга болно гэх мэдээлэл нь ташаа. УИХ-ын даргыг маргааш гэхэд тодруулах байх. Л.Оюун-Эрдэнэ бид хоёрыг УИХ-ын дарга болооч гэдэг санал олон нийтээс илэрхийлж байгаа. “Үүнийг албан тушаал гэж битгий үз, хариуцлага гэж үзээд үүнээс бултах эрхгүй шүү, УИХ-ын дарга болоод өөрчлөлтүүдийг богино хугацаанд зоригтой хийгээч” гэсэн санал хүсэлтүүд иргэдээс ирж байна. Хуулийн байгууллагад хэн нэгний нэмэгдэхүүний байрыг сольсоор байгаад нийлбэр нь өөрчлөгддөггүй. Эргээд л харилцан буулт хийж эсвэл нууж далдаж, харилцан бие биенээ барьцаанд оруулах замаар улстөрийн нөхцөл байдлаа бэхжүүлэн бататгадаг. Би Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга болчихооч гэж нэлээд ярьж үзсэн л дээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:
УИХ-д олонхи суудал авсан нам эвслээс намын дарга сонгодог хуулийн заалттай. Үүний дагуу даргаа сонгох хэрэгтэй. Энэ зарчмаараа явагдана. УИХ-ын нэр хүнд тийм ч сайн байхгүй байгаа, тэгэхээр хууль тогтоох, шүүх гүйцэтгэх засаглал энэ гурваас хамгийн их цохилт авч чаддаг засаглал нь өөрөө парламентийн засаглал, хууль тогтоох засаглал байдаг. Цохилт авна гэдэг нь шүүмжлэл ч авч байдаг, шийдвэр ч гаргаж чадаж байдаг ийм засаглал байдаг. Тиймээс парламентийн нэр хүндийг өсгөж чадах, илүү хариуцлагажуулах, зохион байгуулах, зангарагтай, туршлагатай хүн байгаасай гэж хувьдаа бодож байна.
Холбоотой мэдээ