Aнглийн хөлбөмбөгийн домог, 1966 оны ДАШТ-д ялалтын хет-трик эзэн, сэр Жефф Хөрст “Goal.com”-д Английн шигшээ багийн довтлогч Уэйн Рунигийн талаар ярьжээ.
"Хүмүүс Рунигийн хувьд ганц л гомдолтой. Тэр нь хэдэн том тэмцээнд гоол оруулахгүй байгаатай холбоотой юм, тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр гоол хийж чадаагүй. Гэхдээ ямар ч довтлогчийг баг нь бөмбөгөөр хангах ёстой бөгөөд сүүлийн ДАШТ-д бүх багаараа муу тоглосон. Би тун удахгүй Рүүни, Боббигийн /Чарльтон/ дээд амжилтыг эвдэж шинэ дээд амжилтыг тогтоох болно гэж бодож байна. Уэйнд амжилт эвдэх цаг хугацаа хангалттай байгаа. Тэр зүгээр л хийж байгаа зүйлээ хийж байх ёстой. Тэр Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг хэмээгдэх эрхийг нэгэнт авсан” хэмээн Жефф Хөрст ярьжээ.
Рүүни зүгээр л хоёр гоол хийхэд Сэр Бобби Чарльтоны Английн багийн төлөө хийсэн 49 гоолтой адил хэмжээнд хүрэх аж.
Одоогийн байдлаар Руни шигшээ багтаа 102 тоглолтонд оролцож 47 гоол оруулаад байгаа юм. Уэйн 2003 оноос хойш үндэсний шигшээ багтаа тоглож буй. Евро-2004-д тэрбээр 4 тоглолтод 4 гоол оруулж байлаа.
М.БАЯР
Эх сурвалж: http://gereg.mn