Хөөргийг шинжихүй | News.MN

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

ХӨӨРГИЙГ ШИНЖИЖ СОНГОХ

Хөөргийг авахдаа нэн түрүүнд хэр зэрэг эртний эд болохыг танихдаа амсар болон мөрийг нь эхлээд заавал хараарай. Жишээ нь, мөрний хэсгийг имэрч үзээд хурц байх юм бол орчин цагийнх, харин мөлгөр байвал эртнийх гэж ялгана. Мөн хэдэн мөртэйгээс хамаарч үнэ цэнэ нь тодорхойлогдоно. Тухайлбал, найман мөртэй байвал их гарын хөөрөг болж үнэд хүрнэ. Харин хэр чанартай сайн хөөрөг болохыг ухалтаар нь мэдэж болно. Ингэхийн тулд халбагыг дотор ханаар нь эргүүлж үзнэ, мөн ухалт хэр зэрэг сайн болсон нь гэрэлд тод харагддаг. Үнэт чулуугаар хийсэн эсэхийг шалгахад буруудахгүй. Хаш чулуу гэхэд л сүүн цагаан өнгөтэй хүндэвтэр байдаг.

Хөөрөгний толгойн өндөр: Хөөрөгний толгойн өндрийг хэмжихдээ хаанаас эхлээд, хаана дуусаж байна тэр хүртэл нь см-ээр хэмжинэ.

Нуух болон хүзүү: Толгойн өндрийн хэмжээг бөгстэй тааруулах зорилгоор нуух буюу өндөрлөгөөг хийдэг. Харин хүзүү нь янз янзын хэлбэртэй байна. Хөөрөгний хүзүү доргионоос болж амархан эмтрэх тохиолдолд гардаг. Эмтэрхийг үрж засаж янзлах болох боловч үрсэн хэсэг нь бүрсийж гялалзсан өнгө алга болдог.Халбага: Халбагыг алт, мөнгө, зэс, яс зэргээр хийж болно. Гэхдээ хамгийн гол нь хугарсан байна уу, хөдөлгөөн орсон эсэхийг сайтар шалгаж үзээрэй.

Мөр: Хөөргийг мөрөөр нь их, бага, дунд гарын гэж ангилдаг. Дөрвөн мөртэй нь бага гарын, зургаан мөртэй нь дунд гарын, найман мөртэй нь их гарын хөөрөг болдог. Мөр нь хээтэй байх бөгөөд хээ нь олон янз байна. Сонирхуулахад, том хэмжээтэй хөөрөг мөртэй байвал илүү үнэд хүрдэг.

Ухалт: Хөөрөгний дотор хэсгийг хэлдэг ба ухалт сайтай хөөрөгний дотор тал гэрэлд сайн харагддаг. Мөн ухалт хэр сайн болсныг жингээр нь мэдэж болно. Учир нь ухалт сайтай хөөрөг хөнгөн байдаг ажээ.

Хөөрөгний хэлбэр ба хэмжээ: Орчин цагийн хөөрөг нь ихэвчлэн өндөр суурьтай байдаг ажээ. Хөөргийг суурьтай, суурьгүй мөлгөр, өөрөөсөө суурьтай гэж ангилж болно. Мөн хэмжээгээр нь их, бага, дунд гарын гэж ангилж болно. Хэлбэрээр нь банзан, банзандуу, цүндгэр, шувтан, бандгар гэж ангилдаг. Хөөрөгний хэлбэрийн хэмжээг хажуу тал буюу мөрний хэсгээс харвал илүү сайн мэдэгддэг.

Хөөрөг нь муу санаа агуулаагүйн илэрхийлэл болдог

Монголчууд эрт дээр үеэс янз бүрийн хэлбэр хийцтэй, үнэт чулуун хөөрөг эдэлж хэрэглэн, уламжлалт баяр ёслол, цагаан сараар золгох, уулзаж учрахдаа хөөрөг зөрүүлэн мэндэлж, хөөрөг солилцон тамхилж байгаа нь харагддаг. Энэ нь өөр хоорондоо хичнээн их өрсөлдөн тэмцэлдэж байгаа ч цаанаа муу санаа агуулаагүйн баталгаа болгон сэтгэлээ илчилж буйн нэгэн илэрхийлэл болдог билээ.

Хөөрөг нь монголчуудын харилцааны уламжлалт хэрэглүүр төдийгүй, түүх угсаатны болон эрдэс зүйн шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой, оюун санааны болон урлаг, соёлын уламжлалт бүтээлийн нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ариунболд 2019-02-01 202.126.89.184

Хэдээс хэдэн см дундажтай байдаг талаар оруулаарай

Avatar

ыбөршаөрсы 2019-02-01 59.153.112.159

Мхыййу хйбц хцббо цубж бышы уөллөу ыруов .Лрый б бцбцби убиу убубо буцбу эажр жүашүу жуаүаз ажуүра!

Avatar

иргэн 2019-02-01 112.72.11.115

хөөрөгт сонирхолгүй байж болно ш дээ. гэхдээ гадуур тэмбүү гамшиг болж бгаа шүү залуусаа анхаараарай. нэг удаагийн жаргалаар муухай өвчин битгий авч хань ижил үр хүүхэд удам судраа бузарлаарай. мэдлэгтэй болох хэрэгтэй шүү. бас ухамсартай байцгаая .шинжилгээ өгч бай. бүү ич. хөгжил хүн бүрээс надаас эхлэнэ гэж бдоорой

Avatar

ккк 2019-02-01 112.72.11.115

тэмбүү хөөрөгтэй холбоогүй залуусийн арчаагүй ухамсаргүй тэй холбоотой үнэн биздээ. эр эмгүй л гадуур явахдаа нэг удаагийн жаргалд амь нас удам судраа баллах өвчин олж авдаг. хөөрөг муулж бхаар эрүүл амьдралд хэвш .ууж иддэг улаан хоолой унжиж явдаг улаан хоолойгоо бод.

Avatar

иргэн 2019-02-01 112.72.11.115

хүмүүсээ хөгжилд энэ хөөрөг гэдэг энэ уламжлалт ёс заншил хамаагүй шүү. харин хөгжилд юу саад болдог вэ гэвэл улажлалаа үгүйсгэх өөрөө л сонирхохгүй бол дандаа муу юм ярьдаг хүмүүс шүү.

Avatar

Хиймэл ухааны эринд ичээч 2019-02-01 202.9.42.244

Тэмбүүд баригдаад яахаа мэдэхээ байсан 19-р зууны сэтгэлгээнээсээ салаач. чулуу өвөртлөөд мундаг болдогсон бол өдийд Герман, изриаль,Японоос түрүүлээд хөгжих байв. Гялгар Юм үзээгүй нүүдэлч монголчуудыг Манжууд эрхэндээ оруулахдаа 3 гялгар чулуугаар хуурсан. Цол хэргэмд үхэллдэг монголчуудын занд нь тохируулан Отог жинс гэж нэг гялгар шил, амны тамхинд ахиу оруулж бараага ахиу борлуулж ашиг олох гэж тамхиа дагуулж гялгар соруул . Энд бичиж буй шиг гоё үгээр хошигруулан оруулсан юм.

Avatar

зочин 2019-02-01 64.119.18.99

Одоо энэ хөөрөгний худалдаачид чинь хуурамч хиймэл чулуугаар хөөрөг хийгээд биднийгээ дамлаад байгаа вм бишүү

Avatar

Манж тамхичин Гончигоо 2019-02-01 202.179.24.117

Цагаан хаш ховор,дээр нь хаш маш хатуу боловсруулхад хэцүү тул дээр үед үнэтэй байсан.Бусад чулуунууд тийм биш.Монголд л үнэтэй байдаг байх.Ер нь боловсруулхад амархан олдоц ихтэй зөөлөн мөнгө,чулуунуудыг Дэлхийд хэн ч сонирхдоггүй.

Avatar

Зочин 2019-02-01 202.131.228.20

Монголчууд эрт дээр үеэс янз бүрийн хэлбэр хийцтэй, үнэт чулуун хөөрөг эдэлж хэрэглэн, уламжлалт баяр ёслол, цагаан сараар золгох, уулзаж учрахдаа хөөрөг зөрүүлэн мэндэлж, хөөрөг солилцон тамхилж байгаа нь харагддаг. гэжээ. Монголын нууц товчоонд эзэн Чингис хаан хөөрөг барьж тамхилсан тухай байхгүй.Манж нарын нэвтрүүлсэн юмыг эрт дээр үеэс гээд байдаг нь ямар учиртай юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж