Нэгдсэн Улсын багийг К.Ирвинг, Дэлхийн шигшээ багийг Д.Новицки дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Нэгдсэн Улсын багийг К.Ирвинг, Дэлхийн шигшээ багийг Д.Новицки дасгалжуулна

Нэгдсэн Улсын багийг К.Ирвинг, Дэлхийн шигшээ багийг Д.Новицки дасгалжуулна

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг НБА-н Бүх-оддын тоглолт 2 сарын 15-17-нд Умард Каролина мужийн Шарлотт хотын “Spectrum Center” ордонд болно. Бүх-оддын бүрэлдэхүүн тодорсон байгаа бол шилдэг залуу тоглогчдоос бүрдсэн залуу оддын багийн бүрэлдэхүүнийг зарласан байна.

Энэ жилийн Бүх-оддын тоглолтонд рүүки буюу анхны улиралдаа тоглож байгаа 8, софморе буюу 2 дахь улиралдаа тоглож байгаа 12 тоглогч багтсан байна. Филадельфиа76 багийн Б.Симмонс, Чикаго Буллс багийн Л.Маркканен, Сакраменто Кингс багийн Б.Богданович нар 2 дахь жилдээ “Залуу од”-дын багт тоглож байна.

Нэгдсэн Улсын баг: дасгалжууулагч К.Ирвинг

  • төв – Ж.Аллен (Брүүклин Нэтс)
  • хамгаалагч – Л.Болл (Лос-Анжелес Лейкерс), Д.Фокс (Сакраменто Кингс), Д.Митчел (Юта Жазз), Т.Янг (Атланта Хаукс)
  • довтлогч – М.Бигли III (Сакраменто Кингс), Ж.Коллинс (Атланта Хаукс), Ж.Жэксон (Мемфис Гриззлиез), К.Кузма (Лос-Анжелес Лейкерс), Ж.Тэйтум (Бостон Селтикс)

Дэлхийн шигшээ баг: Дасгалжуулагч Д.Новицки

  • төв – Д.Аятон (Финикс Санс)
  • хамгаалагч – Б.Богданович (Сакраменто Кингс), Ш.Гилжес-Александр (Лос-Анжелес Клиперс), Ж.Окоги (Миннесота Тимбервулвз), Б.Симмонс (Филадельфиа76), С.Осман (Кливленд Кавальерс)
  • довтлогч: О.Ануноби (Торонто Рэпторс), Л.Дончич (Даллас Маверикс), Р.Куруц (Брүүклин Нэтс), Л.Маркканен (Чикаго Буллс)

Бүх-оддын тоглолтын үеэр явагддаг “Залуу од”дын багийн тоглолт 1994 онд анх зохиогдож байсан бөгөөд энэ жил 25 дахь удаагаа болж байна. Шилдэг залуусын тоглолт 2015 оноос Дэлхийн болон Нэгдсэн Улсын шигшээ багуудад хуваагдан тоглож байгаа. Түүнээс өмнө тухайн үеийн НБА-н шилдэг 2 тоглогчоор удирдуулсан багууд тоглодог байсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж