Бангкокт агаарын бохирдлын улмаас сургуулиудыг амраажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Бангкокт агаарын бохирдлын улмаас сургуулиудыг амраажээ

Бангкокт агаарын бохирдлын улмаас сургуулиудыг амраажээ

Агаарын бохирдлын түвшин аюултай хэмжээнд хүрсний улмаас энэ долоо хоног дуустал  Бангкок болон ойролцоох хотуудын сургуулийг түр хаах шийдвэрийг өчигдөр /2019.01.30/ Тайландын Боловсролын яамнаас гаргажээ.

Тайландын нийслэл Бангкок болон ойролцоох хот тосгодод нарийн ширхэгт тоосонцор буюу “PM 2.5”-ийн хэмжээ сүүлийн үед хүний эрүүл мэндэд аюултай, өндөр түвшинд хүрснээр сургуулиудыг түр амраах болсон аж. ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 25-ын дотор байх нь аюулгүй боловч Бангкокт өчигдөр /2019.01.30/ оройны байдлаар 175 хүрсэн байна.

Агаарын бохирдол их байгаа учраас Тайландын Засгийн газар өнгөрсөн сараас эхлэн ард иргэддээ үнэгүй амны хаалт тарааж эхэлсэн.

Тайландын Боловсролын яамны мэдээлснээр дунд сургуулиудыг түр амрааснаар хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, утааг бага ч гэсэн бууруулах үр дүнтэй юм. Түүнчлэн энэ долоо хоногийг дуустал улсын шалгалт өгөх төгсөх ангийнхнаас бусад сурагчдыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Дунд сургуулиудын хичээлийг үргэлжлүүлэн амраах эсэхийг ирэх Ням гаригт дахин хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ. Агаарын бохирдол ихтэй үеийг дуустал буюу хоёрдугаар сарын сүүл хүртэл сургуулиудыг амраахыг эцэг эхчүүд тасралтгүй шаардаж байгаа аж.

 

Тайландад хуурайшилтын улирал эхлэх үеэр агаарын бохирдол маш их болдог байна. Түүнчлэн автомашинаас ялгарч буй утаа, хүнд үйлдвэрүүд, барилгын ажил болон цахилгаан станцууд агаарын бохирдол ихсэхэд нөлөөлсөн аж.

Бангкок хотын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулахын тулд агаарт өндөр даралттай усаар шүрших, хиймэл үүл үүсгэж бороо оруулах зэргээр газрыг чийгшүүлэх арга хэмжээ авч байгаа. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн 50 дроныг агаарт тогтмол хөөргөж, ус шүршиж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж