УИХ-ын дарга М.Энхболдыг олонхийн саналаар чөлөөлснөөр түүний оронд хэн парламентыг удирдах вэ гэсэн улс төр МАН-ын дунд ид өрнөж байна. УИХ-ын дарга хамгийн их амбицалж байгаа горилогч бол Хуульзүйн сайд Ц.Нямдорж. Энэ талаар түүнээс тодруулахад "Би одоогоор хариулт өгөхгүй. Яагаад гэвэл УЗ, бүлэг дээр эхлээд ярина. Тэр үед нь би эцсийн үгээ хэлнэ" гэх тайлбарыг өглөө. Одоо 13 цагаас МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн гишүүдийхээ санал бодлыг сонсох юм байна. Харин дараа нь Удирдах зөвлөл орох аж.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ